ОХУ-д коронавирусийн халдварын өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д коронавирусийн өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 12-нд 2180 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан байна. Улаан-Үүдэд 77 хүн өвчилсөн. Үүнээс 13 нь бага насны хүүхэд байна. Мөн  Эрүү мужид 33 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүүхэд байгаа аж. Иймээс манай иргэд анхаарал сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг дагуулж дэлгүүр хоршоо, олон нийтийн газраар явах, айл хэсэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.


 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus