Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулав
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн анхан шатны шүүх хурлыг дахин хойшлууллаа. Тодруулбал, Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох уг хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байв. Харин шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
 
Шүүхээс өмгөөлөгч П.Одонтунгалаг, А.Золжаргал нарыг Зөрчлийн хуулийн дагуу тус бүр 300 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын сарын 27-ны 09.30 цагт товлосон байна.
 
Сануулахад, өмнө нь гуравдугаар сарын 19-нд товлосон шүүх хуралдааныг шүүгдэгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж байсан юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2020-04-13 12:09:04
    Baritsaalagdsan iim novshiin omgoologch nar ix gai bolno oo,bygd exneesee zoxion baiguulttai baigaa.Iim baisan tsagt yu ch uragshlaxgyi ee !
    162.158.92.123
    Мэдэгдсэн Хариулах
  • dsgdsgghghhsd 2020-04-13 07:32:01
    Өмгөөлөгч нар удаа дараа ийм үйлдэл гаргасан бол өмгөөлөх эрхийг нь хасах хэрэгтэй.
    162.158.6.49
    Мэдэгдсэн Хариулах