ТҮЦ машинаас гарах лавлагаа, тодорхойлолт энгийн цаасан дээр хэвлэгдэнэ

"ТҮЦ" машинаар дамжуулан иргэд өөрийн амьдарч буй газраас хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч байгаа бөгөөд   “ТҮЦ" машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгддэг байсан.

Тэгвэл иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсон байна.

ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах  QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой юм.
 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.