Ерөнхийлөгч эх орондоо иржээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ.  

Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлж , "Уур амьсгалын шинжлэх ухаан" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргалсан юм. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялыг  хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов. Мөн чуулганы үеэр зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийсэн билээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine