Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-н хүртэл сунгалаа
Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 
 
-УОК-оос  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцож анги дэвшүүлнэ. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй. 

ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9-ны өдрүүдэд  их дээд сургууль элсэлтээ авна. Энэ жил их дээд сургуульд элсэгчид Монгол хэл бичгийн шалгалт өгөхгүй, бүх хүүхэд ЭЕШ-д хамрагдана. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-04-15 00:55:49
    TB hicheelee bolimoor ymaa, baahan humuusiin tsag zav, zardal barsan ur dun muutai baina.
  •  2020-04-14 06:38:21
    буруу бичих юм даа мал шиг сэтгүүлч ээ. засаач сахлаа будаач.