Энэтхэг: Монголчууд хүнсний хомсдолд орсон байна

Коронавирусын улмаас Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж, гадаадаас иргэдээ татаж байгаа. Энэ сард Сөүл рүү нислэг үйлдэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Харин Энэтхэгээс 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасны 314 нь тус улсад шашны сургуульд сурч байгаа лам хүүхдүүд байгаа аж. Энэ хүүхдүүдийг авах талаар судалж, ярилцаж байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн байна. Энэ талаар Энэтхэг улсад байгаа нэрээ нууцалсан эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Яг одоогийн /2020.04.14-ний 16:00 цаг/ байдлаар Энэтхэгт коронавирусын байдал ямар байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэтхэг улсад өнгөрсөн нэгдүгээр сард анхны гурван тохиолдол илэрсэн. Түүнээс хойш илрэхгүй байсаар өнгөрсөн сарын 5-нд Италаас ирсэн 16 жуулчнаас илэрсэн. Үүнээс цааш өдөрт 10, 20-оор нэмэгдсээр гуравдугаар сарын 21-нээс хоёр хоног хорио тогтоож гудамж талбайд ариутгал хийнэ гэсэн. Мөн хилээ гуравдугаар сарын 31-нийг хүртэл хаасан. Мөн гуравдугаар сарын 24-нд ерөнхий сайд Н.Моди гуравдугаар сарын 25-наас 21 хоног улс даяараа мөрдөх хөл хориог тогтоосон. Хөл хорио өчигдөр дуусах байсан ч ирэх сарын 3 хүртэл дахин сунгаж байгаагаа зарласан нь монголчуудад хүндээр тусч байна. Тиймээс буцах хүсэлтэй 200 гаруй иргэн ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс олон хотод тархан суурьшсан. Бид одоо 21 хоног хөл хорионд байгаа болохоор Монголдоо эрсдэлгүй очих боломжтой. Бүгд гадуур гарахгүй тусгаарласан учир биднээс битгий айгаарай. Бусад орон Энэтхэгээс иргэдээ татаж байгаа. Хориотой байгаа ч иргэдээ авъя гэвэл Энэтхэгийн Засгийн газраас бүх талаар тусалж дэмжиж байгаа. Бид Энэтхэгийн талтай холбогдоход “Хэрэв Монголын Засгийн газар бидэнд хүсэлт тавьбал Энэтхэгээс тусгай үүргийн онгоц гаргах талаар боломжтой байж магадгүй гэсэн. Ер нь Энэтхэг улс гадаадын иргэдээ гаргах сонирхолтой байгаа. Энэтхэг 17 улсын иргэдийг өөрийн чартер онгоцоор явуулна гэсэн мэдээ явж байсан. Бидэн рүү нисч ирж чадахгүй бол Энэтхэгээс онгоц гаргуулах талаар (мэдээж бид төлбөрөө төлөөд онгоцонд сууна) хүсэлт тавьбал хүлээж авч болох юм байна лээ. Эхлээд танай Засгийн газар бидэнд хүсэлтээ тавих хэрэгтэй тэгвэл бид болгохыг хичээнэ, бараг болох байх гэсэн хариу өгсөн. 

Зарим газар хатуу хөл хорио тогтоож байгаа. Энэ нь дэлгүүр ч орохгүй, гэрээсээ ч гарахгүй, хоол ундны асуудлыг зөвхөн улсаас нь өгнө гэсэн үг. Сая хоёр хоногийн өмнө иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон. Ковидын асуудлаас гадна хөл хорионы үед энэ олон хүний хоол, хүнсний асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрлэх том асуудал болсон. Энэтхэгт халууны улирал эхлээд өдөртөө 40 хэмийн халуун байгаа. Хоол унд, цаг агаарын нөхцөл байдал хүнд, иргэд нь өлсөж байна. Галт тэрэг, автобус, машин явахгүй байгаа тул иргэд нь хот, тосгон руу олноороо алхаж байгаа мэдээлэл байгаа. Мөн нэг сая хүн амтай Мумбай хотод байдаг дэлхийн хамгийн том ядуусын хороололд вирусын тохиолдол илэрсэн. Энэтхэгчүүд гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, монголчуудад халдах тохиолдол гарсан.

-Энэтхэгт байгаа монголчууд ямар нөхцөлд байна вэ?

-Энэтхэгт эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хуварга, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт, богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаантай хүмүүс бий. Монголчууд хоол, хүнсний хомсдолд орсон байгаа. Мах олдохгүй, гурил будаа төмсхөнөөр л хоолоо залгуулж байгаа. Дэлгүүрүүдийн ихэнх нь ажиллахгүй, ажиллаж байгаа ч бараа муутай. Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр эрсдэлийг даван туулж байна гэсэн юм.

Энэтхэг Монголын хооронд агаарын тээврийн гэрээтэй ажээ. Тухайлбал, Далай лам ном айлдах үеэр Энэтхэгийн Дарамсала руу хэд хэдэн удаа, 2019 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсаас Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдсэн, манай улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-тэй 40 улсын нэг нь тус улс юм байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-17 13:47:11
    Ашгүй 300 хүүхэд аврагдах нь дээ. Шашны ном энэтэрээ одоо болио.
  • Баяр 2020-04-16 14:37:44
    Чойжамц хамба шавь нараа хурдан аваа.
  • ha ha 2020-04-15 17:21:02
    Enehegt bagaa Mongolchuud gej baina Hoolni luudeltei tang helsengui bolov uu bolgooj ajaam uu Unshj ajaam uu
  • Irgen 2020-04-15 05:59:45
    Энэтхэгтчүүд буруу мэдээлэлтэй байгаа юм байна даа. Монголчууд хүнсний хомсдолд ороогүй л байна шд.
  • паа 2020-04-15 05:36:33
    21 зуун гарчихаад байхад хүүхдээ лам болгох гэж явуулж байдаг дүүрцэн толгойтой эцэг эх байдаг байна...хүүхэд ирээдүйгээ өөрөө л сонгох учиртай....
  • Зочин  2020-04-15 03:55:31
    Засаг торт хурдан шуурхай ажиллах хэрэгтэй дээ энэ уед оюутолгойн гэрээг хурдан Монголд ашигтай шийдэх эрх нь энэ засагт хангалттай би шуу дээ уунийг шийдээ
  • ЗОЧИН 2020-04-15 03:38:02
    ЭНЭТХЭГ ОНГОЦ ГАРГАЯ ГЭЖ БАЙГАА БОЛ ГАРГУУЛААД МОНГОЛЧУУДАА АВЧИРААЧ ДЭЭ??? БАС ДААЖ ДАВАХГҮЙ ИХ МӨНГӨ НЭХДЭГ ЮМ БОЛОВ УУ???
  • иргэн 2020-04-15 03:27:28
    алуурчин эрдэнээ гадаадад байгаа монголчуудаа золиосонд гарга гэсэн шуу зоригийн алуурчны амнаас гарах уг мендее
  •  2020-04-15 03:05:35
    дарга хулгайч нарын хамсаатангууд нүглээ нимгэлэх гэж энэтхэгт очсоныг бүү авчираа. буян мэт нүгэл бүү үйлд УОК оо. Лам нарыг авчирч болно.
  • Лодой 2020-04-15 02:39:54
    Тийз зараад орлогоор нь онгоц явуулчихаа
  • зочин 2020-04-15 02:33:18
    Ард иргэдээ очиж аваачээ.Зов хүнээ авчраарай даа.
    • ННХ 2020-04-15 05:51:47
      ЗӨВ ХҮН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ