ЭЕШ-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэн онлайнаар явагдаж дуусна. Энэ жил 32 мянган шалгуулагч ЭЕШ-д орно гэсэн тооцоо гарсан байна. ЭЕШ-нд бүртгүүлэгсэд өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх юм.  
 
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс энэ жил 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалт өгөхгүй гэдгийг салбар яамнаас мэдэгдсэн билээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.