164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, гэрийн ажиглалтад шилжүүлэхээр болжээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.17/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Баянбуурал сувилалд сувилалд байсан 164 хүний ажиглалтын хугацаа дууссан. Иймээс хоёр удаагийн лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.  Өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээ, тандалт хийлгэж байна. Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн хүмүүсээс нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээг аваад сорьцыг ХӨСҮТ-ийн төв лабортори луу илгээсэн байна. БНХАУ-ын талаас шинжилгээг бүрэн хийсэн хүмүүсийг хил нэвтрүүлсэн” гэлээ.

А.Мягмарсүрэн
Бусдад түгээх
  • gplus