Эрх баригчид иргэдэд очих НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс татгалзлаа
НӨАТ-ын ээлжит азтанууд өчигдөр тодорлоо. Ингэж ТЕГ-аас иргэдэд төлсөн татварынх өчүүхэн хэсгийг азтан гэх гоё үгээр халхавч хийн олгодог. Үүн дээр нэмэгдээд баримтаа бүртгүүлсэн иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах зохицуулалт бүхий хууль хэрэгжээд дөрвөн жилийн нүүр үзэж байна.

ААН, байгууллагуудад иргэд бүхэл бүтэн 10 хувиа төлчихөөд хоёрхон хувиа буцаан авдаг. Иргэдийн шүүмжлэлийг дагуулсан тэнцвэргүй хууль үйлчилсээр өнөөдрийг хүрээд байна. Иргэдийн зүгээс энэ хоёр хувийг нэмэгдүүлэх санал санаачлага гаргадаг ч дэмжлэг хүлээдэггүй. Тэгвэл хаврын чуулган нээхийн өмнөхөн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан юм.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцлээ. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлдэг байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдах боломжтой байв. Одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэдэд буцаан олгогдож байгаа татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, 7 хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг бууруулан татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулан, татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бий болгоно гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.
 
Гэтэл эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа. Тэд татварын тэгш, шударга байх зарчмыг үл тоов. Уг нь цар тахлын хүнд үед иргэдэд очих хэдэн төгрөг ямар чухал дэм болох нь тодорхой байв. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний 55 хувийн саналаар дээрх хуулийн төсөл хууль санаачлагчдаа буцсан юм. Нэг үгээр эрх баригчид иргэдэд очих НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс татгалзлаа


О.ОНОН
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-21 07:42:45
    Ер нь ард тумэн буруу сонголт хийсэн горийг их узэж байна даа жду банкнаас монго авах хулгай хийх худлаа ярих татвар нэмэх гм ийм л юм болдог юм даа
  • бах 2020-04-20 21:06:30
    батэрдэнэ аврага эсрэг дарах байх гэсэн өхгүй гэж байгаа юм байнга Ард түмэн гэж Худлаа хуцдаг бөх
  • Иргэн 2020-04-20 19:17:03
    Хүүрэлбаатар гэдэг этгээд энэ хуулийг үхэн хатан эсэргүүцдэг хүн дээ. Уг нь буцаан олголтын хувийг нэмээд бүх дэлгүүр үйлчилгээний газрыг нөат өгдөг болгох ёсто...
  • Монгол улсын иргэн 2020-04-20 11:54:33
    Буцаан олголтыг 5% болгоод сугалааг цөөн хүнд өгч байхаар багаар олон хүнд өгөөч.500 мянгийг сард 300 хүнд өгөөч дээ. Толгойгүй төрөө гэж
  •  2020-04-20 09:58:03
    УУЛ ШУГАМАНДАА сангийн яаман дээрээ хувааж авдаг гэсэнүг дээ.
  • зочин 2020-04-20 09:32:20
    3 хунд олон сая тег егч байсанд орвол нийт хумууст хувь хэмжээг нь нэмээд хуваачихад болдоггуй л юм байх даа
  • Уншигч 2020-04-20 09:05:34
    Балиар новшнууд. Буцааж буй 2 хувь гээд байгаа нь уундээ ч хурдэггуй. Оорсдийнх нь идэж уух багасна гээд омдондоо шээлээ л дээ
  • өа 2020-04-20 07:03:28
    битгий МАН хулгайчидыг сонгоорой
  • Haya hay 2020-04-20 06:49:05
    Ulsaa bodood ene jil naadhaa hayaa
  • Иргэн 2020-04-20 04:29:00
    Эрх баригчид нӨТ-н буцаан олголтыг нэмээд өөрсдөд нь ашиг гарахгүй юм байлгүй дээ. Уг нь өндөр хэрэглээтэй хүмүүс юм чинь буцаан олголт овоо л хэдэн сая орно
  • Зочин 2020-04-20 04:25:58
    Ардын нам ийм л байна шуу дээ ядаж ардчилсан нам байсан бол нэмэх байлаа хурэл баатар бол бутэхгуй гар шуу дээ оороо уурхай зараад хангалттай монго хийсэн хун
  • dgm 2020-04-20 03:41:28
    дээрэм
  • Zochin 2020-04-20 02:28:35
    Za boliooo, yaduu mglchuudaa shulaj duusahgui umaa sdakuud
  • Төр - завшигч!!! 2020-04-20 01:29:19
    НӨАТ бол жинхэнэ утгаараа бол албан татвар биш, бараа, үйлчилгээ, гүйлгээний эргэлтийг бүртгэх систем учраас 10%-ийг 100% буцааж өгөх ёстой! Төр завшиж бна!
  • зо 2020-04-20 01:18:41
    Балиар хүмүүс вэ. хамаатан садангууддаа өгөх гээд ард түмнээ боддог хүн нэг ширхэг ч бхгүй шүү. 10бхад бно шүү дээ Энэ суглаагаа болих хтэй.
  • зочин 2020-04-20 00:43:48
    ийм л хулгайчуудаа сонгож дээ бид хэд