Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах 4324 иргэний гарын үсэгтэй шаардлагыг өргөн барив

 2015 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны харъяа Бейзмэнт ХХК-д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан цагаасаа эхлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн амьдрал эрс хүндэрч цалингаа цагтаа өгөхгүй, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн нэмэгдэл, баярын, шөнийн гэх урамшуулал алга болж хор саармагжуулах ажил бүрэн зогсч өнөөдөр амьдрах нөхцөл бололцоо маш хүнд байгааг илэрхийлсэн утга бүхий бичгийг Сэлэнгэ аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт өргөн барьсан байна.

           Нийт 4324 иргэний гарын үсэг бүхий уг бичгийн гол шаардлага нь Хөгжлийн банкны Чингис бондоос 64 тэрбум төгрөгийн зээл авсан, улсын татварт 14 тэрбум төгрөгийн өртэй, НДШ-д 6 тэрбумын өртэй гэсэн хэдий боловч уг өр төлбөрүүдээс нэг ч төгрөг төлөөгүй, төлөхгүй гэдэгээ мэдэгдсээр байх тул Монгол төрийн зүгээс шийдвэртэй алхам хийж үйлдвэрээ буцааж авахыг хүсчээ. Уг хүсэлтийг Сэлэнгэ аймгийн залуучуудын төлөөлөл болох ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл, Сайхан сумын иргэн Ц.Золжаргал, Пауерлифтингийн дэлхийн 2 удаагийн аварга Х.Угтахбаяр нар гардуулан өглөө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2022-03-23 11:57:13
    Хэрэгтэй хэрэггүй орон тоог цомхтгох нь зөв цэнхэр байшингаар л нэг болсон болоогүй боловсролтой боловсролгүй дарганцарууд хммм
  • Одоо 2022-03-23 08:41:14
    Хөтөлийнхөн хэцүүднээ Хамгтйн түрүүн шинэ үйлпвэр хүний тоо хязгаартай гээд баахан цомтгол хийнэ цомхотгол хийхгүй бол удирплага хэрэгт орно төр!!!!!!!
  • Хөтөл 2022-03-23 06:48:21
    Үйлдвэр улсынх боллоо хөтөлчүүд яллаа
  • Зочин 2020-04-22 00:48:35
    Хар Цогоо УБТЗ-д хуучин вагон гахсан шоронд сууж байх хүн,Хурдхан УИХ-д орж хамгаалалтанд орох гээд үхлээ хөөрхий
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • арай 2020-04-21 08:31:11
    энэ арай дэндүү бүдүүлэг явдал уу
    162.158.7.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Яг  2020-04-21 04:18:10
    Зөв. Дэмжиж байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах