Их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна, хонхны баяр тэмдэглэхгүй

БСШУС-ын яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн эхэнд “ Манай улсад есдүгээр сарын 1 хүртэл хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулсан. Үүнтэй холбоотой суралцагчид, эцэг эхчүүд, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, аймаг нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлагууд нэлээн хүлээлттэй байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна" хэмээн тодотголоо.

Салбарын сайд үргэлжлүүлэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг танилцууллаа. 

Энэ сарын 15-ны өдөр Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарсан. 

Уг тогтоолоор:

  • Хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах
  • Цахим сургалтыг ирэх зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх 
  • 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй байх
  • 12 дугаар ангид төгсөгчдөд ЭЕШ-д бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх 
  • Хичээл сургалтын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүд халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох зардлуудаа хэмнэх гэх зэрэг шийдвэрүүд гарсан.

Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан. 

Салбарын сайдын тушаалаар:

  • Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургадугаар сарын 1-ээр дуусгах
  • ЕБС, цэцэрлэгийн суралцагчдад зориулсан теле хичээлийг зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх
  • ЕБС, цэцэрлэгийн багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад цахим хэлбэрээр зохион байгуулах. Уг сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна. 
  • Телевиз болон цахимаар зохион байгуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэх заавар, 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж боловсруулж цэцэрлэг, ЕБС-иудад хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулах. 
  • Хичээлийн жилийг дуустал зохион байгуулж буй теле хичээл цахим сургалтыг суралцагч бүрт хүрч байгаа эсэхэд хяналт тавьж хариу арга хэмжээ авч ажиллах. Сүүлийн үед эцэг эхчүүдийн зүгээс теле хичээлүүдийг шүүмжлэх хандлага гарч байна. Нийтдээ биш. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж, сургалтыг хэвийн явуулах гэж Монголын тэргүүлэх зэргийн багш нар батласан, өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил.  Теле хичээлд хамрагдаж чадахгүй бол хүүхэд хохирно. Иймээс эцэг эхчүүд хүүхдийн өөрсдийнх нь хичээл зүтгэл  ч чухал.  
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудалтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. 
  • 2020 онд зохион байгуулагдах бүх олимпиад тэмцээнийг цуцална. Сургалтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна. 
  • ЕБС-ийн 9, 12 дугаар анги төгсөгчдөд боловсролын гэрчилгээ олгох үйл ажиллагааг ирэх зургадугаар сарын 7-ны дотор зохион байгуулахыг холбогдох боловсролын байгууллагууд үүрэг болгосон.
  • Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь багш нарт хамаатай.  
  • 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийн суралцах бэлтгэлийг хангахад орон нутгийн удирдлага, цэцэрлэгийн удирдлагуудад заавар зөвлөмж өгч хамтран ажиллана. Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг гадаадын төслийн тусламжтайгаар бэлэн болгоод хүргүүлнэ. Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орох тооцоо гарсан. 
  • Зуны сард зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. 

ЕБС-ын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тодорхой чиглэл хүргүүлнэ. 

  • Эхний ээлжинд ЕБС-ийн суралцагчдыг 100 хувь анги дэвшүүлэн суралцуулах чиглэл өгч байгаа. Үүнтэй холбоотой анги дэвших болон улсын шалгалтын үнэлгээг тооцоход БСШУС-ын сайдын холбогдох тушаалыг баримтална. Жилийн эцсийн дүнг гаргахад хоёрдугаар улирлын дүнг гол болгоно.Үүн дээр теле болон болон цахим хичээлийн судалсан байдлыг харгалзаж багшийн өгсөн онооны нийлбэрээр гаргаж боловсролын салбарын мэдээллийн системд зургадугаар сарын 6-ны дотор байрлуулна. 
  • ЕБС-ын аравдугаар ангид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй суралцагчийн тоонд хязгаарлалт тогтоохгүй. Улаан шугам татахгүй гэсэн үг. 
  • ЕБС-ийн дотуур байранд амьдардаг суралцагчдын эд зүйлс, цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн болон ариун цэврийн хэрэгсэл бусад зүйлийг 2020 оны дөрөвдүгээр сард багтааж хүлээлгэн өгөх.
  • Цэцэрлэг ЕБС-ийн багш нарын амралтыг 2020 оны зургадугаар сарын эхний долоо хоногт багтааж эхлүүлэх чиглэл өгч байна. 
  • Цэцэрлэг ЕБС-ийн өөрийн санхүүжилт, нөөц боломжиндоо тулгуурлаж хийх засварын ажлыг энэ жил цуцалж байна. Намар анги танхимаа ариутгаж, цэвэрлээд хичээлээ эхэлцгээе. 
  • Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн суралцагчдын хувийн хэрэг, сургуулийн номын сангаас авч ашиглаж байгаа сурах бичгийг буцаан төвлөрүүлэх, цэцэрлэгийн бүртгэл зэрэг ажлуудыг наймдугаар сарын 2 дугаар хагаст зохион байгуулна. 

Их, дээд сургууль, коллежтэй холбоотой салбарын сайдын тушаал:

  • 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.
  • Их дээд сургууль тодорхой чиглэлүүдээр үүрэг болгож байгаа. 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг бичиг баримт олгох ажиллагааг 2020 оны зургадугаар сарын 15-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. 
  • Оюутнуудын төгсөлттэй холбоотой хонхны баяр тэмдэглэж, олноор цугларч болохгүй. Сургуулиуд уг асуудлыг гаргуулахгүй байхад анхаарч ажиллана. 
  • Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд байдаг. Энэ жил Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Төрийн сангаас энэ мөнгө нь удахгүй орно. Иймээс эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна. 
  • Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долдугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.  
  • Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана гэсэн мэдээллийг өглөө.
О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-04-21 09:27:17
    za naad oyutnuud chin hotoos garaad amraltandochood temdegleh baih shuu, hariutslaga hyanaltaa chatgatgaarai
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-21 08:26:57
    Хэнд ч хэрэг болохгүй энэ олон дээд сургуулийг яанаа удахгүй хаагдана хаагдсан сургууль төгссөн диплом хүнд үзүүлэх үү хүн үнэмших үү
    162.158.7.150
    Мэдэгдсэн Хариулах