Э.Оюунболдын цолыг хураах тогтоолын төслийг түр түдгэлзүүллээ
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан. Үүнтэй холбогдуулан Э.Оюунболд аварга допинг хэрэглээгүй хэмээн мэдэгдэж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг.

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс  "Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/0522 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2020/1479 дүгээр “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байх тул шүүх хуралдааныг товлоогүй байна" хэмээн мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar 2020-07-04 15:13:40
    oyunbold yah we huurhii harin aimag sumuud toirogiin tsol olgodgoo bolih heregtei shudarga bus ym ene l bna shvv dundgowid toirogiin tsol gazar awsan bgaa bolii...
  • иргэн 2020-06-10 11:20:02
    Давтан шинжилгээ өгөөд л тас цохих боломж байсан шүү. Өгөөгүй нь л хачин юм.
  • Монгол бөх 2020-04-26 11:37:05
    Монгол бөх бүх бөхийн төрлийн үндэс биш юмаа гэхэд бүгдийнх суурь байдаг. Гэтэл одоо монгол бөхийг сонирхдог хүн ховор боллоо. Одоо надад 19 тэмдэгт үлдлээ.Эвид...
  • Gan 2020-04-24 02:12:45
    Энэ хүнд ямар ч жудаг алга. Хэн ч аварга цолыг нь зөвшөөрөхгүй.
  •  2020-04-23 09:51:38
    хураа хураа. чадалтай юм бол өнжихгүй л цолоо авна шүү дээ.
  • Аврага биш сэргээш 2020-04-23 03:03:42
    Тийм шударга юм бол хуулийн хугацаанд нь хяналтын сорьцоо өгөх ёстой байсан. Харин нь одоо бол ямарч бодис илэрэхгүй болсон хойно худлаа рекламдах хэрэггүй.
  • ИРГЭН 2020-04-23 02:52:02
    Бөхчүүд өөр ажил эрхэлж, баялаг бүтээх хэрэгтэй.Харин зуны амралтаараа хүсвэл зодоглож болно. Бөх гэж хүнээр тэжээлгэсэн, нутгийнхнаасаа бадар барьсан нөхөд.
  • бодлын хулгайч 2020-04-23 01:02:18
    буруу юм хийсэн юм чинь цолыг нь хураагаач. хэнээс айгаад байгаа юм бэ нохойн чацга чинь
  • Mongol 2020-04-22 11:24:47
    Бөхчүүдээ л дээдлэж явбал Монгол улс хөгжих юм, сэргээш хэрэглээл биз. Гомдоод барилдахаа больчихбол бид нар яаж үхнээ?
  • Чимэдээ 2020-04-22 11:12:47
    Аварга биш аутизм Оюунболд гээч
    • Баагий 2020-04-24 02:33:41
      Яг үнэн!!! Хийсэн гэмээ мэдэж байж л олны хүндлэл хүлээсэн аврага болдгийг мэддэгүй ҮХЭР?