“Исламын улс” бүлэгт 70-80 улсын иргэд дайтаж байна гэв
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Богданов “Ирак, Сирийн хэд хэдэн мужийг эзлээд байгаа “Исламын улс” террорист бүлгийн бүрэлдэхүүнд 70-80 улсын иргэд дайтаж байна.

Хэдэн арван оросууд тэдний дунд байгаа” хэмээн “Коммеръсант” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэлээ.

Тэрбээр тус бүлгийн террористууд Орос улсад аюул занал учруулж байгаа хэмээжээ. М.Богдановоос сэтгүүлч “Хэрвээ АНУ болон холбоотнууд “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хуурай замын цэргүүдийг оролцуулбал Орос улс ямар шийдвэр гаргах вэ” гэсэн асуултад “Хэцүү асуулт байна. Хуурай замын цэргүүдийн оролцох ажиллагаа, зорилгоос хамаарах болно.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд дээрх асуудлыг шийдэх байх” гэж хариулсан аж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дэх хуралдаанд оролцсон Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн долоо хоногийн турш Ойрхи Дорнодын энэхүү террорист бүлэг хэрхэн идэвхжиж байгаа, яаж тэмцэх талаар ярилцсан аж.

Түүнээс гадна “Исламын улс” бүлэг Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэх “Жебхат ан-Нусра”/Ялалтын фронт/ нэртэй холбоог байгуулахаар зэхэж байгаа талаар “The Guardian” сайт мэдээлсэн. Уг холбоо нь “Аль-Каеда” террорист сүлжээний нэг салбар болох гэнэ. Шинэ холбооны гишүүд Ирак, Сирид агаарын цохилт өгч буй АНУ, холбоотнуудаас өшөөгөө авахаа хэлсэн аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2014-10-01 03:36:15
    usa giin hiisen gai daa butsaad uursduu ustgah gej uil tamaa edelj bna daa bas neg uursdiinh n bii bolgoj odoo diildehee bolison talibuud bna
    202.55.180.8
    Мэдэгдсэн Хариулах
    • Eee 2014-10-09 15:21:21
      Yag zow Talibuudiig USA bvteesen. Oorsdiih n bvteesen ene bvleg utgaaraa biylelee olj baih shg bna yaana daa
      81.213.46.1
      Мэдэгдсэн Хариулах