Б.Саранзаяа: В.Путины тэтгэлэгт хамрагдан Согог зүйч мэргэжлээр суралцаж байгаа
ОХУ-ын Москва хотын Москвагийн багшийн их сургуулийн  магистрын I-р дамжааны оюутан Б.Саранзаяатай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Б.Саранзаяа гэдэг би ОХУ-ын Москва хотод Москвагийн багшийн их сургуулийн Согог зүйч мэргэжлээр  магистрын 1-р дамжаанд суралцдаг.

-Мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энгийнээр тайлбарлавал хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, засан сайжруулах чиглэлийн ажилтан гэж ойлгож болно. Манай улсын хэмжээнд мэргэжлийн согог зүйчээр ажиллаж байгаа 30 орчим багш байдаг. Согог зүйч багш нийгэмд эрэлт, хэрэгцээтэй мэргэжлийн тоонд тооцогдоод 10 гаруй жил болж байгаа юм. Өмнө нь төрөөс дэмжлэг үзүүлэн Унгар, мөн ОХУ-д 100 гаруй багш бэлтгэсэн туршлага байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд боловсон хүчин бэлтгэх асуудал орхигдож, согог зүйч багш нийгэмд маш дутагдалтай байгаа учраас энэхүү мэргэжлийг сонгон суралцаж байна.
 
-Та өмнө нь ямар мэргэжлээр суралцаж байсан бэ?
 
-Өмнө нь бакалаврын зэргээ МУБИС-ийн  Биологи, Газарзүйн багшийн чиглэлээр дүүргээд, магистрын зэргээ Боловсролын удирдлагаар ХБ-ийн чиглэлээр дипломоо хамгаалсан. Дараа нь тусгай хэрэгцээт боловсролын 1,5 жилийн ангид суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдан ОХУ-д суралцаж байна.
 
-Сургуульдаа элсэхийн өмнө хэлний бэлтгэлд суусан уу?
 
-Тийм ээ. Хэлний бэлтгэлээ ОХУ-ын  Эрхүү мужийн Байкальский годударственный университетад суралцаж төгссөн. Ховор мэргэжлээр бэлтгэж байгаа учраас БСШУЯ хэлний бэлтгэлийн бүх төлбөрийг хариуцсан. Энэ сургуульдаа бас тэтгэлгээр сурдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тэтгэлэгт хамрагдсан. Энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын засгийн газрын тэтгэлэг. Тухайн тэтгэлэгт хамрагдсанаар өөрийн хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй сурах боломжтой. Мөн ЭЕШ-ын оноо харгалзахгүй, сурч, боловсрох таатай орчин гэх мэт маш олон зүйлд хамрагдах боломжтой гэсэн үг.

 -Тухайн тэтгэлгийг хэдэн жилийн хугацаанд олгодог вэ?
 
-Хэлний бэлтгэл нэг жил. Аль ч зэрэг дээрээ хэлний бэлтгэлтэй сурч болно. Орос хэл сайн, хэлний бэлтгэл шаардлагагүй гэж үзвэл бакалавр-4, магистр-2, доктор-3 жил гэх зэргээр олгогддог байгаа.
           
 
 Б.СУВДАА
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.