Төрийн аудитын хуулийг дэмжиж, цэцийн дүгнэлтийг буцаав

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гаригт ээлжит цахим хуралдаанаа хийв.  Хаврын чуулганы хуралдах хугацаа бага ч  шийдэх асуудал олон учраас парламент хуулийн төслүүдийг нэлээд шахуу хэлэлцэж байна.   Өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх гэдэг заалтын хүрээнд оруулж ирсэн.  Энэ дагуу хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн юм.  Аудитын байгууллагын бие даасан хараат бус байдлыг сайжруулах, төрийн захиргааны байгууллагаас нөлөөлөх нөлөөллийг багасах асуудлыг хуульд тусгажээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төрийн санхүү мөнгө, өмчийн асуудалд хяналт тавих ажлыг аудит ард түмний өмнөөс хийх ёстой. Төрийн санхүүгийн хоточ  гэсэн үг. Аудитын байгууллагын хариуцлага, ажлын чанараас энэ бүхэн шалтгаална. Өнөөдөр төрд хулгай нүүрлэлээ, төрийн өмч шамшигдаж байна гэж их ярьж байгаа.  Хяналт шалгалтыг сайжруулах,  хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс  хөрөнгө мөнгө шамшигдуулсан үйл ажиллагааг илрүүлсэн бол тухайн албан тушаалтад ямар хариуцлага тооцох вэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

- Парламентын засаглалын гол хяналт нь төрийн аудитдаа байх ёстой. Эрх үүргийг нь нэмэгдүүлснээр аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ.  Албан тушаалтны  төрд учирсан хохирлыг төлүүлэх, хэрэгжилтийг хангуулах заалтыг нарийвчлан тусгасан. Тухайн хуулийн 35 дугаар зүйл дээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах гэдэг асуудал байгаа. Хэрэв аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд Ерөнхий аудитор Улсын ерөнхий прокурорын байгууллагад мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох баримт бичгийг шилжүүлэх гэдэг заалт хуульд байдаг.  Эргээд тухайн байгууллага шийдвэрээ ерөнхий аудиторт мэдэгдэхээр тусгасан байдаг. Үүргийн биелэлтийг Үндэсний аудитын газар цахим хуудсаараа эргэж мэдээлдэг зэрэг заалт орсон. Хууль зүйн баталгаа гэхээсээ илүүтэй аудитын байгууллагын эдийн засгийн баталгаа, тухайн албан хаагчдын  нийгмийн баталгааг хангах, үйл ажиллагааны хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр бүлэг заалт оруулж өгсөн.  Аливаа төсөв мөнгө зарцуулалтыг  үр ашигтайгаар зарцуулах эрх нь нээгдсэн гэж үзэж болно гэв.  Ийнхүү  хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.  1992 оны арванхоёрдугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянана гэж Цэцээс шийдвэрлэсэн.  Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа.  Энэ талаар зарим гишүүн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийг хүчингүй болгоод асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Төрд тангараг өргөсөн хүмүүс хувийн компанид үйлчилдэгээ больмоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Улсад нэг их наяд татварыг "Эрдэнэт" үйлдвэр төлсөн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу, хувийн компаниуд турж үхэх гээд байна уу гэсэн юм.   УИХ энэ асуудлыг хүлээж аваагүй учраас  дүгнэлтийг ҮХЦ  Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-27 14:40:47
    Үндсэн хуулийн цэц Манайд бол хэрэггүй юм биш үү? УИХ -н шийдвэрээр л
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-27 04:25:54
    Төрийн аудитыг яам, агентлагуудын түвшинд бодлогын хэрэгжилтийн хэмжээнд хийх нь зохилтой. Одоо байгаа байдал нь эрх баригч хүчинд үйлчилж байна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2020-04-27 04:27:43
      Одоо ажиллагсадынхаа амыг барихын тулд элчингүүд рүү баримтын шалгалт хийх нэрээр гадаад явуулж байгаа нь нууц биш юм. ҮХЦ ийн статусаар ажиллмаар байна даа
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах