Ө.Энхтүвшин: ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлаад нэмэргүй

Улсын онцгой байдлын 20 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. Хойд хөрш ОХУ-д нөхцөл байдал хүнд байна. Нийт өвчилсөн хүний тоо 87147 болж, нас барсан хүний тоо 794-д хүрлээ. Манай улсад коронавируст халдварын тоо 38 болсон. Сүүлийн үед бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд эхний хоёр удаад сөрөг гараад, гурав дахь удаагийн шинжилгээнд эерэг гарч байгаа. 

Үүнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж байна. Ингэснээр гадаад дотоод дахь нислэгийг хязгаарлах хугацааг сунгаж байгаа. Иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Ойрын хугацаанд гурван чартер нислэг хийгдэнэ. Мөн ОХУ-д сурч байгаа оюутнуудаа татан авах ажлыг хийнэ” гэлээ. 

Мэдээллийг дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй хичнээн иргэн байгаа вэ? 

-Гадаадаас ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 9890 иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ илэрхийлээд байна. Иргэдээ татан авахдаа таван шалгуураар буюу хүндэтгэх шалтгаантай хүмүүсээ татан авч байгаа.  

Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлах тухай яриа гарч байна. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлаад нэмэргүй. Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. 

Мөн энэ үеэр сонгуулийн санал хураах өдөр тусгаарлах байранд нэг ч иргэн байхгүй байхаар зохицуулалт хийнэ гэж мэдэгдлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-05-01 08:10:08
    Ард түмэн нь хүний газар хүнд хэцүү байхад нөгөө ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч яагаад дуугүй байгаад байнаа
  • Shadar saidad 2020-04-29 12:19:43
    shadar said huuhdee absan odoo ard tumen hamaagiu tiim uu nobshiin hubalz
  • Зочин 2020-04-29 05:09:11
    Цэргийн хээрийн эмнэлэг ийг ашиглаж болно шүү дээ
  • Зочин 2020-04-29 04:59:11
    ХҮРЭЛСҮХ САЙДАА, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДАЖ ТУСЛАМЖ ГУЙЖ ЭНЭТХЭГТ БАЙГАА ИРГЭДЭЭ ХУРДАН ТАТАЖЭЭ!!!!
  • зочин 2020-04-29 02:50:45
    нэгэнт хяналтандаа авчаад байхад хориогоо цуцлахгүй яасан юм бэ Эдийн засаг сүйрч байна дунд болон ядуу иргэдэд хүндээр тусаж байна
  • Бат 2020-04-28 22:42:52
    Та нар авч чадахгүй бол тухайн ороны нисэхэд ханд тэд өдөрт нь аваад ирнэ
  • шадар сайдаа 2020-04-28 15:12:40
    Мах 16000 мянга хүрчээд байхад гарч жагсаалаа хийхгүй юм уу хар өвлийн хүйтнээр мах 12000 болцон байна засгийн газар огцор гээд сүйд болоод байсан поп пизда
  • Ард 2020-04-28 08:34:32
    Монголчуудын нохой зан үнэн томоо би үхлээ намайг ав, түрүүлээд миний хүүг авчир тэхгүй бол чамруу элдэвээр дайрна шүү ккккк дэлхийн хамгийн хэцүү хүмүүс.
  • Марк 2020-04-28 08:30:00
    Үнэн нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй монголчууд. Нээх арабын шейхүүд шиг онгоц нисгээд намайг ав гэсэн дураараа юм ярьсан хүмүүс.
  • Bat 2020-04-28 06:05:29
    Uuriinhuu huuhdiig bolohoor avaad irne busdiin huuhed hamaagui yum uu
  • Ө.Энхтүвшин mal 2020-04-28 05:49:48
    erguu mal pihluu
  • Ангууч 2020-04-28 05:33:20
    Амьд гардаг юм бол чамтай нэг уулзана аа
  • Зочин 2020-04-28 04:52:56
    Хумуус хэцуу байгаа, наад ажлаа шуурхай хийлдээ.
  • kkk heleh youm alga  2020-04-28 04:32:24
    Ur huuhdee abah bolohooroo gadaadaas irgedee abna geed changa orilson kk abanguutaa nobshirchih youmaa ene Enhktubshin.