Д.Нямхүү: Тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг ХӨСҮТ-ээс гаргалаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ болон МУ-ын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ын 2, Дарханы нэг лаборторид хийгдсэн болон бусад эмнэлэг, аймгуудын зарим нэгдсэн эмнэлгээс тандалтын журмаар цуглуулсан  нийт 315 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ээс тусгаарлалтын хугацаа дууссан 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Ажиглах байранд байсан 154 хүнийг шилжүүллээ. Ингээд дараагийн чартер нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах бэлтгэлээ ханган зохицуулалт хийж байна” гэлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus