''Ковид''-ыг түймэр шиг алдах гээгүй бол сонгуулиа хойшлуулъя

Цар тахал дэлхийг түгшээсэн хэвээр байхад манай улс сонгууль хэмээн бужигнаж эхэллээ. Өчигдрийн мэдээллээр дэлхий дээр 3.1 сая орчим хүн коронавирусын халдвар авч, 217 мянган хүн энэ өвчнөөр нас баржээ.   Улс орнууд онцгой горимд шилжиж, Япон Улсад болох байсан  хүн төрөлхтний Oлимпийн их наадам,   ОХУ-ын Ялалтын парад гээд томоохон арга хэмжээнүүд бүгд хойшилсон.  Дэлхийн хүн төрөлхтөн хөл хорионд орж, чимээгүй, айдас хүйдэстэй амьдарч байна.   Ийм байхад манайд эсрэгээрээ улс төрийн сонгууль хийхээр бужигнаж эхэлсэн нь харамсалтай. 

Гуравхан сая хүн амтай Монгол Улсад коронавирусын 38 тохиолдол бүртгэгдэнэ гэдэг бага  тоо биш.  Дээр нь манай улс жижиг эдийн засагтай,  эмнэлгийн салбарын хөгжил, тоног төхөөрөмж, боловсон хүчний хүрэлцээ бага.   

2019 оны судалгаагаар улсын хэмжээнд эмчийн тоо хангалтгүй, нэг сувилагчид 6-7 өвчтөн ногдож байгаа нь дэлхийн стандарттай харьцуулахад 3-4 дахин бага гэсэн үг.  Мөн өвчтөн нэг удаа эрчимт эмчилгээнд ороход гарах зардал 2.9 сая төгрөг бөгөөд үүний  200 мянган төгрөг нь даатгалын сангаас төлөгдөж, үлдсэн 2.7 сая төгрөг нь өвчтөн болон эмнэлгээс гарах зардал болдог гэжээ.  Тэгэхээр энэ өвчин дотоодод илэрвэл бүхий л талаар бид аюултай нөхцөл байдалд орно.  Өвчнийг нэг л алдвал гүйцэгдэхгүй, хуурай өвсөнд шүдэнз зурсан мэт аюул нүүрлэнэ гэдгийг холбогдох албаныхан өдөр болгон сануулж байна.  Түүнчлэн ДЭМБ-аас  цар тахлын эрсдэлд ойрхон орноор манай улсыг нэрлэж, дахин дахин анхааруулсаар байна.  Ийм  бодит аюул ойрхон байхад хүн цуглуулж сонгууль хийнэ гэдэг хаанахын эрх ашиг  юм бол.

Мөн коронавирусын хорон чанар өдөр бүр өөрчлөгдөж байгааг судлаачид хэлж байна.  Анх БНХАУ-д дэгдэж байхад энэ вирус хүүхэд, залуучуудад халдварлах эрсдэл багатай гэж байв. Гэтэл сүүлийн үеийн халдварууд залуужиж эхэллээ. Ялангуяа манайд бүртгэгдсэн тохиолдлуудын олонхи нь 25 хүртэлх насныхан  байна.  Тодруулбал, ОХУ-аас энэ сарын 11-нд эх орондоо ирсэн  32 оюутны 21-д нь халдвар илрээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.  Мөн бага насны хүүхдэд халдахдаа насанд хүрсэн хүмүүс шиг илт, илэрхий шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд гэнэт огцом хүндэрч байгааг анхааруулсаар байна.  Сүүлдээ энэ өвчин ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэггүйгээр бусдад халдварладаг боллоо. Халдвар тархаад байгаа улс орнуудад зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтлон халдвар гарч, цаашлаад хүн амын дунд 1-3 дугаар шат руу богино хугацаанд шилжиж байна. Мөн коронавирусээр өвчлөөд  эдгэрсэн хүмүүст эсрэг биет бий болно, дахин өвчилнө гэж үгүй хэмээн зарим улсын судлаач үзээд байв.   Энэ нь ч  худлаа болов. Эдгэрсэн, эсрэг биет үүссэн хүмүүс дахин коронавирусаар халдварлаж байгаа тохиолдол олон гарч байна. Тэгэхээр корона бол тоглоом биш, дэлхий нийт харуулж байна.

Өчигдрийн ЭМЯ-наас өгсөн мэдээллээр бол ХӨСҮТ-д 112, Цэргийн төв эмнэлэгт хоёр, ажиглах байранд 25, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зургаа, ажиглалтад байгаа 111 хүнд шинжилгээ хийжээ. Үүн дээр өнөөдөр  Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч ирнэ. Ирэх сарын 1-нд  мөн БНСУ-аас  271 зорчигч, тавдугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.  Үүнийгээ дагаад коронавирус голомтлон халдварлах эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхээр ийм цаг үед  УИХ-ын сонгууль явуулж, хүн цуглуулах нь ёстой л хаврын түймэр шиг аюултай гэсэн үг.  “Ковид”-ыг  түймэр шиг алдах гээгүй бол сонгуулиа хойшлуулъя.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-05-06 07:37:38
    Бүх зах ажиллаж дүүрэн хүнтэй байна ш дээ
  • Зочин 2020-05-03 11:26:07
    Солонгос улс сонгуулиа амжилттай хийсэн. Хойшлуулахгүй хийх хэрэгтэй гэж бодож байна. Заавал сурталчилгаа байх шаардлаггүй ард түмэн чинь өөрснөө сонгох болно.
  • bii 2020-05-02 10:16:24
    dotroo virusgui bhad surjignehee l bolichih.songuulidaa idevhtei oroltsooroi humuusee
  • Zochin 2020-05-01 10:24:56
    Солонгос улс сонгуулиа амжилттай л хийсэн байна шүү дээ.туршлага судалж болдоггүй юм уу
  • zochin  2020-04-30 15:19:26
    сүржигнэхээ болиочээ. хил хаалттай байхад ямар ч асуудалгүй
  • Иргэд 2020-04-30 12:21:40
    ЗӨВӨӨ ХОЙШЛУУЛАЯ
  • irgen 2020-04-30 11:43:45
    byy hudlaa syrgijneed bai hoishluulah arga baihgui mongoliin tor hurtan shinechlegdeh estoi, sanalin bairuudaa l zov zohion baiguuli irged maskaa zyygeed boloo
  • Hoishluul 2020-04-30 11:22:57
    Songuuliig hoishluul,uls torchid erh tushaa ulaarahaa boli
  • Сонгуулиа хий 2020-04-30 08:15:21
    Дотороо 1 ч халдвар гараагүй байна. Сонгуулиас илүү эрсдэлтэй бар ресторан супермаркетууд 10 хүртэл ажиллаад зүгээр байна. Сүржигнэхээ больцгоо Монголчуудаа
  • !!! 2020-04-30 03:37:39
    6 сард Сонгууль хийвэл хүмүүс бөөнөөр цугларч коронаг улс даяар амжилттай тараах хамгийн "үр дүнтэй" арга хэмжээ болно!!!
  • z 2020-04-30 02:32:45
    bitgii surjignee. Virus iin golomttoi Korea zuv zugeer songuuli hiij bolood bhad haritsanagui taiwan baigaa manai uls hiihed bolohgui zuilgui. bas yamar hor ve
  • Зочин 2020-04-30 02:02:39
    Ардын намын явуулаж байгаа бодлого арга хэмжээ нэг л биш дээ тосовоо тодотгохгуй баахан ажил эхлуулээд сонгуулийн шоу хийгээд л байдаг естой цар тахал ихэсвэл а...
  • ЗОЧИН 2020-04-30 02:01:14
    ГОЛ НЬ ЭРҮҮЛ БАЙХ НЬ ЧУХАЛ. ИЙМЭЭС СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. СОНГУУЛЬ ГЭЖ БАЙГААД КОРОНАГ АЛДЧИХВАЛ БҮГДЭЭРЭЭ СҮЙРНЭ ШҮҮ ДЭЭ, СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛЪЯ
    • Баагий 2020-04-30 03:58:10
      Заа хойшлуулах нь юу л бол??? Харин зохион байгуулалтыг маш сайн хийвэл болно. Солонгосчуудаас дор байв гэж??
  • сонгогч 2020-04-30 02:00:40
    Сонгуулийг хойшлуулж болохгүй шүү. Нэр хүндээ алдсан төрийг түргэн сольж байж л дээрднэ. Нарантуул ажиллаад байхад сонгууль энүүхэнд шүү дээ. Хорлох гэж л байна...
  • South Korea  2020-04-30 02:00:22
    Tend hiij bolood l bn. Mongol chadna, Mongol yalna.
  • зочин 2020-04-30 01:29:03
    Улсын том ажил явж л байх ёстой. Тэгээд ч энэ 76-аас хурдан салах тусмаа иргэд бидэнд хэрэгтэй. Хойшлуулья, гэдэг бол иргэдийн хүсэл огт биш шүү,,,шалтаг
  • !!!! 2020-04-30 00:50:31
    Songuuli hoishluulsan ni deer shuu !
  • Иргэн 2020-04-30 00:36:47
    Сонгуулиа хойшлуулаад бүх анхаарлаа коронавирусыг нийтийн дунд тархаахгүй байхад л хандуулах нь зөв өө, МАН-ынхан улайрч тэнэгтэхээ зогсоо