Генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ
 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. 

Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Khoogii 2020-05-03 16:24:40
    Yamar uls gheereen olon ulsiin mergjil ezimsheegui helgui diplomatch bish huniig elchingeer tomilood bdgiin sdanar ard tumniig bitgii dormjlood bgarai!!!!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Лорд 2020-05-03 05:22:36
    Хөөе хөөе Генерал хүмүүс Элчин Сайд болдоггүй юм.!!! Олон Улсын Харилцааны мэргэжилтэй Орос Хятад Англи хэлтэй мэргэжилээрээ олон ажилсан дипломатич хүн болдог....
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • u 2020-05-03 00:36:11
    yandaa yandaa yan
    162.158.7.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-02 17:09:52
    Хятад хэлтэй юм байх даа.Шийдвэр гаргахдаа дөлөөд байдаг хүн болов уу? Уг хүн нь юу юуны түрүүнд урвахгүй байх! Их удаан л хүн болов уу? Шинжээ шүү.ккк
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-01 02:37:51
    Энэ новшийг сайн шалгах ёстой. Хүрэлсүхэд өндөр төлбар төлжээ дээ.
    162.158.63.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerel 2020-04-30 14:10:33
    Энэ хун онцгой алба нь Яг тохирсон юм биш уу!
    172.69.63.232
    Мэдэгдсэн Хариулах
  • bagi 2020-04-30 11:12:50
    ene tulitaraa hujaa heltei bailguidee
    162.158.75.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Munkh 2020-04-30 08:59:19
    Хятад хэлгуй бол хятадад элчингээр явж яах гэсэн юм бэ Бадрал гуай. Манайд ирж байгаа хятад элчин сайд нар бугд монголоор сайн ярьдаг юм билээ дээ.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-04-30 05:20:29
    арай гүй юу. хэн дуртай нь дипломат болоод хог шороо улс руу гаа зөөгөөд байдаг болжээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-04-30 04:24:09
    Дипломат мэргэжилтэй хүн байдаггүй юмуу Хүрэлсүхийн шахаа
    162.158.94.235
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa  2020-04-30 03:54:34
    Uvs shuu dee, baruun aimgiin mafya ard n baigaa.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-30 03:40:10
    Генерал цолтой гэж яг унэн бичжээ . Энэ нехер генерал цолонд хурэх амаргуй замыг биеэрээ туулсан эсэх нь эргэлзээтэй л юм .
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-30 03:14:58
    Цар тахлыг нам дарчихаад явна шүү хө
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Дампуурсан төр 2020-04-30 02:28:38
    Монгл сүйрсэн. Энэ нэг жишээ нь. Төрийн албыг хувийн хувьцаа шигээ хуваадаг
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-30 02:26:24
    Энэ нөхрийг шалгаачээ .дипломат алба наймаа боллоо .
    162.158.63.67
    Мэдэгдсэн Хариулах