Мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай" төсөл өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай" тогтоолын төсөл өргөн барилаа.

Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн эерэг орчин, инфляцийн нам, тогтвортой түвшин, бодит эдийн засаг тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчин бүрдсэнээр хангагдана. Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал нь эдийн засгийн шингээх чадвар, хуримтлал, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, төлбөрийн тэнцлийг тогтвортой сайжруулах бодлого болон төсөв, мөнгөний зохистой бодлогын хослолын үр дүнгээс хамаарна. Иймд Монголбанк 2015 оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Улсын Их Хурлын даргад  танилцууллаа.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батмэнд 2014-09-30 19:35:28
    Төрөөс 2015 онд мөнгөний талаар баримтлах бодлого гээд нэрлэчихэж болоогүй юм байх даа. Хайран монгол хэл минь
    46.18.150.84
    Мэдэгдсэн Хариулах