Хятадын тал иргэдээ Вьетнам руу зорчихыг хоригложээ
Зүүн өмнө Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт Хятадын нефтийн хайгуулын хөлөг онгоц нэвтэрсэн явдлаас хойш Вьетнамд эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж байгаа билээ.
 
Жагсагчид өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, үйлчилгээний газруудыг галдан шатааж, хятад иргэд рүү халдсан. Үүнтэй холбогдуулж БНХАУ-ын эрх баригчид иргэдээ тус улс руу зорчихыг хоригложээ.
 
Өмнөд хөршийн Гадаад харилцааны яам өчигдөр мэдэгдэл хийхдээ “Вьетнам дахь маай улсын аж ахуйн нэгж, тэр дундаа иргэдийн аюулгүй байдалд халдсан хэрэг явдал гарч, хоёр улсын хамтын ажиллагаанд хүндрэл учрууллаа. Хятадын тал өнөөдрөөс эхлэн иргэдээ Вьетнам руу зорчихыг хориглож байна. Мөн Вьетнамын иргэдийг Хятадад нэвтрэхийг хориглолоо” гэжээ.
 
Хоригийн хугацаа одоогоор  тодорхойгүй байгаа бөгөөд Вьетнамд Хятадын эсрэг хөдөлгөөн намжих хүртэл үйлчлэх бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Хо Ши Мин, Ханой хотод Хятадын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Japanaas 2014-05-19 05:52:14
    Jaahan yum unshij baigaad bichij baigaachee. "Зүүн өмнө Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт Хятадын нефтийн хайгуулын хөлөг онгоц нэвтэрсэн явдлаас хойш Вьетнамд эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж байгаа билээ."