Д.Насантогтох: Би 6150 хүүхэд эх барьж авсан
Өнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр тохиож байна. Энэ жилийг дэлхий нийтээрээ олон улсын эхбаригч, сувилагчийн жил болгон зарласан.  Иймээс бид Эхэмүт-ийн ЭБЭЭ-ийн төрөх тасгийн ахлах эх баригч , эх баригчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Насантогтохтой ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө танд “Олон улсын эх баригчдын өдрийн мэнд хүргэе

-За баярлалаа. Энэ дашрамд Монголын нийт эх баригч эмч нартаа баярын мэндийг дэвшүүлье.

-Таны хувьд яагаад эх баригч мэргэжлийг сонгох болов?

-Би багаасаа л эмч болно гэж мөрөөддөг байсан. Тэр үед утасны дамраар чагнуур хийгээд, хаашааныхаа хүүхдийг бүгдийг нь жагсааж байгаад чагнадаг байлаа. Яагаад ч юм тэр үед ойр, тойрны хүмүүс дотор минь эмч мэргэжилтэй хүн байгаагүй ч би өөрийн зөн совин, мэдрэмжээрээ энэ мэргэжлийг сонгосон гэж боддог.

-Анх ажлын гараагаа хаанаас, аль эмнэлгээс эхэлж байсан бэ?

-Ажлын гараагаа аав, ээжийнхээ төрж өссөн нутаг болох Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас эхэлж байсан. 1993 онд 20 насандаа эх баригч болон очиж байлаа. Уг нь салбарын эрхлэгч их эмч байх ёстой гэтэл хөдөө алслагдсан сумуудад эмч бараг очдоггүй. Ирсэн эмч нар нь удалгүй буцаад явчихдаг, хөдөөд эмч тогтдоггүй тийм л үед ажиллаж байсан даа. Тэр үед эмнэлгийнхээ бүхий л салбарын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Бараг л салбарын эрхлэгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж хэлж болно.

-Анх хүүхэд эх барьж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн анхны дуудлага “төрөхөөр өвдөж байна” гэсэн дуудлага байсан. Дуудлага хүлээж аваад ээжийгээ дагуулаад сумынхаа  эмнэлгийн зүг алхсан. Тухайн үед ээж маань “За миний охин анх хүн төрүүлэх гэж байгаа юм чинь тэр дундаа ээжийнх нь хамт ажилладаг багш тул сандар ч болдоггүй юм шүү. Ээж нь  гадаа хүлээгээд байж байя, болохгүй бол надад хэлээрэй” гэж сэтгэл санаагаар дэмжсэн. Тэгээд дотуур үзлэг хийгээд нөгөө хүнээ удахгүй төрнө гэдгийг мэдсэн. Багш маань чи анх удаа эх барьж авах гэж байгаа болохоор сандарч болохгүй, би чамайг сандраахгүй гэж хэлээд бараг дадлага хийх маягаар сандралгүй төрүүлж байсан. Одоо тэр хүү маань 26 настай сайхан залуу болсон байна лээ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэдэн жил ажиллаж байна вэ?

-1998 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Намайг анх ирэхэд төрөх тасаг эхийн нэг, эхийн хоёр гэж тусдаа хоёр тасаг байлаа. Эхийн нэгдүгээр тасаг нь харьцангуй эрүүл хүмүүс төрдөг. Эхийн хоёрдугаар тасагт нь эрүүл бус, ямар нэгэн халдвартай хүмүүс зэрэглэлээрээ агнилагдаж хэвтдэг байсан юм. Хөдөө бол нилээдгүй юм сурсан. Бид нар чинь ганц төрөх гэлтгүй, гэмтлийн болон даралт харвасан гэх мэтээр бүх л дуудлаганд явж эмчилгээ, тусламж үзүүлдэг байсан. Хотод гуравдугаар шатлалын эмнэлэгт шууд ирээд ажиллахад өөр зүйл нэлээн байдаг юм билээ.  Жишээ нь, би дур мэдэн эмчийн ажил руу орж болохгүй, яг эмчийн удирдлаган доор ажиллана, хүн төрүүлсэн ч эмчтэйгээ хамтдаа байх ёстой. Хөдөө бол хоёр ихэр хүүхдийг өөрөө л төрүүлдөг байсан. Гэтэл энд бүх юм эмчийн хяналтан дор явагддаг.

-Эх баригч эмчийн хамгийн бахархмаар зүйл нь юу вэ?

-Айл, өрх бүр бүл нэмэх болгонд инээд, хөөр, аз жаргалыг мэдрүүлж, эх үр хоёрыг уулзуулж  байгаа нь манай мэргэжлийн бахархмаар зүйл нь юм.

-Өнгөрсөн хугацаанд та хичнээн хүүхэд эх барьж авсан бэ? Тоолж үзэв үү?

- Нийт 6150 хүүхэд эх барьж авсан.Сүүлийн арван жил ахлах эх баригчаар ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхэд эх барьж авах багассан. Удирдлагын түвшинд ажлаа гүйцэтгэж байгаа болохоор.

-Аливаа зүйлс сайнтай, муутай байдаг шүү дээ. Энэ хугацаанд шантарч, няцах тохиолдол гарч байв уу?

-Ерөөсөө гараагүй.  Би эх баригч мэргэжилдээ дуртай учраас “ За ёстой больё” гэдэг үг амнаасаа нэг ч унагаж үзээгүй.

-Жирэмслэлт хоорондын хугацаа гэж бий юу?

-Гэр бүл төлөвлөлт гэж байдаг. Энэ нь 20-35 насандаа таван жилийн зайтай таван хүүхэд гаргахын  бол зөв зохьцолтой, эрүүл жирэмслээд төрөх боломжтой.

-Эх баригч эмчийн хувьд төрөх насны эхчүүд хандаж зөвлөгөө өгөөч?

-Манай төрөх насны эмэгтэйчүүд хамгийн наад захын өөрийнхөө биеийг эрүүл байлгах, шинжилгээ үзлэгтээ байнга хамрагдаж байх нь чухал. Хамгийн гол нь эрүүл байж байж эрүүл хүүхэд төрнө. Тийм болохоор хүссэн хүүхдээ эрүүл байж гаргаарай гэж л хэлье дээ.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2021-04-05 13:45:41
    Мундаг эмч юмаа.Ажилын өндөр амжилт хүсье
  • Rentsennorov 2021-04-05 11:50:12
    Mundag eh barigch ajildaa hariutslagatai,udirdlagiin status saitai hamt olnoo manlailj chaddag haritsaa handlaga saitai hun dee.Ajild ni amjilt husie.
  • Tsewelmaa 2020-05-07 04:30:39
    Sainu .mundag naizdaa ajl n amjilt xusey
    162.158.179.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2020-05-06 07:19:13
    Мундаг эмч бна амжилт хүсье
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимэг 2020-05-05 14:36:50
    Ийм л хумуустээ тэр цол гуншин, нэмжгджл цалин, шагнал нтр егех хтэй.
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын иргэн 2020-05-05 11:17:30
    Ямар мундаг эмэгтэй вэ. Ёстой ард иргэдийнхээ төлөө зүтгэнэ гэж энгийг л хэлдэг байх даа. Манай эрүүл мэндийн салбарынхан ч мундаг байна шүү. Баярын мэнд хүргье...
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-05-05 04:36:29
    Мэргэжилдээ үнэхээр дуртай тэртээгээс өдий хүртэл үнэнч байж эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө өөрийн биеийг үл умартан үнэнчээр зүтгэж бгаа танд баярын мэнд хүрг...
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-05 03:24:01
    Дээхнэ үед эх барьж авсан эх гэж цагаан сараар очиж золгодог хүндтэй хүн байлаа одоо хийж байгаа ажил нь гээд тэр уламжлал тарсарсан гэхдээ хүндтэй хүн
    162.158.6.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-05 03:06:47
    эх баригчид мундаг хүмүүс шүү
    162.158.7.204
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2020-05-05 02:14:52
    Мянга мянган хүүхдийн хүйн ээж танд буян заяа чинь бадарч явах болтугай хэмээн ерөөл дэвшүүлье
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-05 01:51:18
    Баяр хүргье
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах