С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагт товлогдоод байсан. 
 
Яллагдагч Д.Ганболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2020.05.11-ний 9.00 цаг хүртэл хойшлууллаа. 
Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн. 
 
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
 
 263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
 
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
 
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-05-06 01:30:55
    завхарсан юм бушуухан яллаад ялыг нь үүрүүлж улс ард түмнийг хохиролгүй болго
  • zochin 2020-05-05 05:38:36
    arga saam xiigeed xoishluulaad bval 1 xudagt xorichix.
  • Иргэн 2020-05-05 05:22:09
    С.Баяр,Д.Ганболд нарын нөхдүүд ээлжлэн өмгөөлөгчөө сольж,шүүгчээсээ татгалзаад байвал хэзээ хэрэг нь шийдэгдэх юм бэ?Тэд зөвхөн цаг хожиж байна.