УОК-ийнхоон, “The Hu” хамтлаг ямар ангилалд багтаж ирсэн бэ
Тусгай үүргийн онгоцоор хэн ирэх ёстой вэ? УОК-оос гаргасан шийдвэрээр бол өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар, эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд ирэх ёстой. 

Тэгвэл Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн “The Hu” хамтлаг ямар ангилалд багтаж ирсэн бэ? Өчигдөр УОК-оос мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ““The Hu” хамтлаг өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсад тоглолт хийхээр очсон. Гэвч тэднийг очоод удаагүй байтал цар тахлын улмаас тус улс дахь бүх тоглолтууд цуцлагдаж, улмаар Австрали улс хилээ хаасан. Тус улсын ЭСЯ-нд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн 30 хүний дунд “The Hu” хамтлаг байсан. Хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн тэднийг "Хүндэтгэх шалтгаантай иргэд биш" гээд хүсэлтийг нь хүлээн авалгүй өдийг хүрсэн. Тус хамтлагийн зүгээс ч УОК-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хоёр сар гаруйн хугацаанд хүлээсэн. Тиймээс энэ удаа УОК-оос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн” гэлээ. 

Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт цар тахлын улмаар байгаа газартаа “гацсан” мянга мянган Монголчууд бий. Тэд идэх хоол, орогнох газаргүй гээд хүн хэцүүг хангалттай туулж буй. Гэтэл хүндэтгэх шалтгаангүй “The Hu” хамтлаг тусгай үүргийн онгоцоор ирсэн үйл явц олон нийтийн шүүмжлэлийг хүлээж байна. Албаныхан “The Hu” хамтлагийнхан хоёр сар гаруй хүлээсэн гэх үгийг тодотгож ийнхүү тэднийг өмгөөлж байх. Гэхдээ уучлаарай “The Hu” хамтлаг хэний төлөө юуны төлөө хүлээсэн юм бэ? Тэднээс илүү шалтгаантай, эх орондоо ирэх шаардлагатай хүмүүс ээлжээ хүлээж, тусгай үүргийн онгоцыг чих тавин хүлээж байна. 

“The Hu” хамтлагийнхан идэх хоолгүй, хоноглох газаргүй болоогүй нь тодорхой ч тэд тусгай үүргийн онгоцонд багтаад чадсан байх. Үүнээс тусгай үүргийн онгоц үүргээ гүйцэтгэж байна уу, гэх асуулт урган гарч байна. Тусгай үүргийн онгоцоор “тусгай хүмүүс”-ийг бус хүндэтгэх үзэх шалтгаантай хүмүүсээ авч ирмээр байгааг сануулах нь илүүц биз. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 9999 2020-05-16 10:24:51
    Дуртайдаа мөнгөний төлөө л явсан биздээ Чингис хааны одонг нь хураах хэрэгтэй Ямарч совестгүй п нар УОК д мөнгө хандивладаг п нараа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвөөө 2020-05-09 14:21:15
    Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, эх орон, түүхээ сурталчилаад явж байсан хамтлагаа татаж авах нь зөв шүү. Харин бусад нь яах гэж гадаадад байсан юм бол???...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-05-09 01:46:43
    Хоолойний ангилалд багтаж ирсэн
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Hu 2020-05-08 02:12:07
    Монголд онцгой байдал зарласан байхад явсан байна!!!
    162.158.78.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-07 07:01:05
    Bolil doo bas l Mongoliin neriig delhiid gargaj bga mundag hamtlag sh dee. Avchirsan ni zov
    162.158.179.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-07 00:07:02
    Манайхан нээрээ тамын тогооны үлгэр шүү. Хү хамтлаг ирэх эрхтэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Gg 2020-05-06 15:38:08
    Hi hamtlag hvvriig avch bhaar hol xvnd xvvxniig avchrax bsan ym
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Цог 2020-05-06 13:28:43
    Өвчтэй хүмүүсийг үлдээгээд , Мөнгөнөөс их юмгүй новшнууд ичихгүй хүрээд иржээ.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-05-06 13:09:34
    "Алдартнууд"-ын ангилалд багтаад ирсэн. Борчуудын ангилал ирэх болоогүй ээ
    172.68.182.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын иргэн 2020-05-06 12:58:28
    За яахав монгол гэсэн нэрийг гадаадад мэдрүүлж байвал. Гэхдээ тоголтын орлогоосоо төсөвт татаас төлдөг юм боловуу. Монголдоо бараг тоглодоггүй юм чинь.
    162.158.6.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2020-05-06 11:22:19
    ХҮ хамтлагийнхан нэн тэргүүний ирэх ёстой хүмүүс ш тэй. Монгол улсыг дэлхий дахинд үнэхээр бахармаар богино хугацаанд дэлгэрүүлж, сурталчилж, таниулж чадаж бна....
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-06 10:29:12
    Yahaad irj bolohgui gej. Boliochee. Biy biynee ad uzeed.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-06 09:58:36
    УОК анхнаасаа л шуурхай ажиллаж иргэдээ яаралтай авах байсан. Иргэдээ голомтонд хаячихаад л таг болоо биздээ. ГХЯ ажлаа хийгээгуй, гацагсад тэмцэж байж л уургий...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-06 09:52:07
    Mongolian neriig delhiid gargaj bga gants hamtlagaa avchirsn ni zov.
    162.158.7.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2020-05-06 09:23:53
    Yhsen baasniu hunnu rock, gadaadiin orkuud l sonsdiin bgaaz
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-06 08:48:55
    Монголыг дэлхийд сурталчлахаар юу болдогийн...... Таниулах, сурталчлах гэдэг хуурмаг үгсийг болье. Тэдний тоглолтоос монголын төсөвт орлого орж ирдэг өөр хэрэг...
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-05-06 08:40:32
    монголын нэрийг дэлхийд гаргасан залуус яагаад ирж болохгүй гэж битгий өөрсдийн үр хүүхэд шиг хүмүүсийг илүү та нар ч гэсэн монголд байж болохгүй гээд л нисээ б...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • австралиас 2020-05-06 08:29:13
    өөр онгоц байхгүй юм чинь 2 сар хүлээхгүй яадаг юм. бусад нь бас хүндэтгэлиэй хандаад хүлээж л байна. 2 хүүхэдтэй бүртгүүлсэн над руу ярмагүй.
    162.158.167.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-05-06 04:59:41
    Манай нийгэмд тэгш бус харьцаа байгаагийн баталгаа юм. Сэтгүүлч О.Онон чухал том сэдвийн захыг л сөхөж харсан байна.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-06 03:56:31
    Hu хамтлаг мөнгө хөөгөөд л явсан хүмүүс л дээ. байнга л гадаадад байдаг юм гэсэн биз дээ. Ядарсан 1-2 сар гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн урдуур дайрч ороод, ...
    172.68.255.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-06 03:27:58
    Ядарсан хэдэн хүний урдуур ороод ирэхдээ ичихгүй байна уу энэ нөхөд. Мөнгө хөөгөөд л тэнэж явсан хүмүүс шүү дээ. Монголд энэ хамтлагийг мэдэх ч үгүй.
    162.158.7.86
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongoldoo 2020-05-06 09:26:53
      Yadarsan humuus australia yvdgiimu
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-05-06 03:20:58
    онон мал зев бичиж сурчихаад хуцаж бай хуу энэ хамтлаг ер нь хэнд хэрэгтэй юм дашдондог гэж нэг дондог нехрийн менге хийх арга тэр менге олдог гададддаа л бай л...
    162.158.7.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2020-05-06 02:48:28
    Тусгай үүргийн онгоц гэж томчуудыг зөөдөг энгийн ядарсан иргэд сууж чадахгүй байгаа нь тодорхой
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2020-05-06 02:16:09
    Ирээ л биз сүртэйн.
    162.158.182.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Балайтаад байгаарай 2020-05-06 02:14:22
    Монголыг дэлхийд таниулж сурталчилж байгаа хүмүүс тэргүүн ээлжинд ирэх эрхтэй. Одоо энэ сэдэвээ хаа
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-06 01:31:10
    Гуйгаад зогсоод байхаар нь аваад ирлээ, цуваад бүгдээрээ л ирнэ. Санаа зоволтгүй, битгий хэрүүл өдөөд бай.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-05-06 01:53:11
      харин тийм. Заавал нэг өө харах юм аа. Авчираагүй байсан бол авчирахгүй яасан юм гэж бичих байх даа. Ер нь ирэх гэсэн бүх монголчуудаа авчирах байлгүй дээ.
      162.158.7.114
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-05-06 01:17:11
    Онон сэтгүүлчээ яг ямар санаа, зорилготой ийм юм бичээд байгаа юм бэ? Хөөрхий амьтад зүтгэсээр байгаад л нутагтаа ирсэн нь гол ш дээ. Хэрэггүй юм бичихээ боль
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-06 01:14:25
    Ирэхгүй яах юм.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Галт 2020-05-06 00:54:50
    Ядаргаатай ацнууд вэ.тив дамжиж зүтгэсээр л ирсэн бн ш тээ.ирсэнд нь баярлаж байна.танай гэрт ороод хэвтсэн биш гай л бн.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-06-11 08:51:18
      Adilhan mongolchuud baij yahaaraa iim baidag bainaa, burtguulsen daraalal zergiig harsan bailgui. Aldar hundtei bolohooroo tumnii nudend urtuh yum daa
      162.158.178.52
      Мэдэгдсэн Хариулах