Гэндэнгийн уулзварын хойноос зүүн гар тийш эргэхгүй
Замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор тээврийн хэрэгслийн тооллого, авто замын эгнээний тоо, бусад уулзвар, замуудын ачааллыг үндэслэн Гэндэнгийн уулзвар буюу Шангрилагийн зүүн хойд уулзварын хойноос зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх боломжтой байхаар хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд байна. Харин тус уулзвараар хойноос зүүн гар тийш эргэж Элчингийн гудамж руу явдаг байсан тээврийн хэрэгслүүд Энхтайваны өргөн чөлөөгөөр ороод С.Зоригийн гудамж буюу 1 дүгээр эмнэлгийн баруун зам, Г.Чагдаржавын гудамж буюу 103-н баруун замуудаар зорчих боломжтой юм.

Уг өөрчлөлтийг хийснээр Гадаад харилцааны яамны баруун хойд уулзвараас урагшаа Гэндэнгийн уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэх ба үүнийг дагаад Их сургуулийн гудамжнаас урагшаа чиглэсэн хөдөлгөөн, Энхтайваны өргөн чөлөөнөөс Олимпийн гудамж руу зүүн болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Гэндэнгийн уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирснаар шинэ гүүрний /Олимпийн гүүр/ хойшоо чиглэсэн хөдөлгөөний нэвтрүүлэлт сайжрах, түүгээр зорчих зорчилт нэмэгдсэнээр Энхтайваны гүүрний ачаалал багасах давуу талуудтай юм.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн очих чиглэлээ урьдаас тооцоолон замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жолооч 2020-05-08 03:22:31
    өө сайхан сайхан.ингэж ажиллах хэрэгтэй. замын хөдөлгөөн зохион байгуулалт ч бас ухаан шүүв