Өнөөдөр ''Ялалтын баяр''-ын өдөр
ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.

Орос орон даяар болдог энэ баярын гол үйл явдал Москвад өрнөдөг. Ялалтын баярын парадаас эхлээд тэр өдөртөө соёл урлагийн тоглолтууд, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болж орой нь ёслолын буудлагаар өндөрлөдөг. Манай улсын хувьд эх орны дайны үед  Оросын ард түмэнд аль байдгаараа тусалж тэр хөрөнгөөр байгуулагдсан "Ард Монгол" танкийн цуваа болон бэлгийн агт морьд Берлинд ялалтын сүр хүчийг бадруулахад оролцсон аугаа түүх байдаг.

Энэ жилийн хувьд  Владимир Путин эх оронд нь гарсан коронавирусын улмаас өнгөрсөн сарын 16-нд ялалтын баярын 75 жилийн ойд зориулсан жагсаал болон бусад холбогдох баярын хугацааг хойшлуулахыг тушаасан бөгөөд мөнхийн галын хажуу дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд  цэцэг өргөхөөс гадна иргэддээ хандаж үг хэлэх юм.
 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ялалтын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсдаг билээ.

Ялахын төлөө бид асар их өндөр үнийг төлсөн. Дайсан манай олон мянган хотыг сүйтгэж, хэдэн арван мянган тосгонуудыг шатааж, сая сая хүний ​​аминд хүрсэн. Дайсантай нүүр тулахдаа тууштай, зоригтой, эв нэгдэлтэй байж чадсанаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Европын олон улс орнуудыг чөлөөлж, дэлхий ертөнцийг үхэл, боолчлолоос аварсан.

Аугаа их Эх орны дайн нь Зөвлөлтийн ард түмнүүд болон Монголын ард түмний бат бөх найрамдлыг бататгав. Ялалтын агуу үйлсэд оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэрхүү чухал хувь нэмрийг Оросын Холбооны Улсад болон хуучин ЗСБНХУ-ын улс орнуудад хэзээ ч мартахгүй. 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар Японы милитаристуудыг Халхын гол дээр зогсоож, дараа нь нацистын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байсан Улаан армид ихээхэн туслалцаа үзүүлж, 1945 онд Квантуны армийг бут цохиход оруулсан хувь нэмрээрээ монголчууд зүй ёсоор бахархах учиртай. Монгол Улсад тэрхүү түүхийн сургамжийг үл мартаж, болсон явдлыг гажуудуулах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэж, манай улс орнуудын, ард түмний баатарлаг хамтын гавьяаг зохих ёсоор хүндэтгэдэгт бид ихээхэн талархдаг.

Коронавирусын тахлын улмаас энэ жил Оросын Холбооны Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан Ялалтын баярын ёслолын арга хэмжээнүүдийг хойшлуулсан ч цуцлаагүй юм. Мэдээж, баярын арга хэмжээнүүд цаг тухайдаа явагдах болно. Хамтын сайхан түүхээ цаашдаа ч гэсэн хамтын хүчээр хамгаалцгаая!

Та бүхэнд Аугаа Ялалтын баярын мэнд хүргэе!

 

Дорогие друзья!

В этом году празднуется 75-летие Победы в Великой Отечественной войне 1941-1945 годов. День Победы объединяет всех нас. Это день вечной памяти о подвиге наших воинов и тружеников тыла, всех тех, благодаря кому была достигнута Победа над немецким фашизмом и его сателлитами.

За Победу заплачена огромная цена. Враг разрушил тысячи наших городов, сжег дотла десятки тысяч деревень и селений, погибли миллионы людей. Стойкость и мужество, единство и сплоченность перед лицом врага помогли отстоять свободу и независимость, освободить страны Европы, спасти от гибели и порабощения весь мир.

Великая Отечественная война подтвердила нерушимость дружбы народов Советского Союза и монгольского народа. В Российской Федерации и странах бывшего CCCР никогда не забудут тот значительный вклад в общую победу, который внесла Монгольская Народная Республика. Монголы по праву могут гордиться тем, что совместно с советскими воинами сдержали натиск японских милитаристов в 1939 году на р.Халхин-Гол, оказали значительнейшую помощь Красной Армии, сражавшейся против фашистских захватчиков, вместе разгромили Квантунскую Армию в 1945 году. Признательны за то, что в Монголии не забывают уроки истории и противодействуют попыткам переписать ее, достойно чтят общий подвиг наших народов и наших государств.

Из-за пандемии коронавируса торжества по празднованию Дня Победы в России были в этом году отложены, но, конечно же, не отменены. Они непременно состоятся. Давайте же и впредь беречь нашу славную общую историю!

С праздником Вас! С Днём Великой Победы!



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-10 03:34:15
    Оросын ард түмэнд гайхамшигт баярын мэнд дэвшүүлье. Оросын зэвсэгт хүчин, ард түмэн энэ ялалтыг авчирсан. Дахин дахин баяр хүргэе.
  • Zochin 2020-05-09 07:35:39
    Vy s nemcami nachali etu voinu I za eto zdorovo zaplatili hvatit pudrit mozgi mongolskomu narodu nazovite etot den DEN SKORBI s uvazeniem liudyam kotorye pogibl...
    • Mongol 2020-05-10 01:03:50
      Энэ дайны ялалт маш ондор vнээр олдсон юм шvv. Дахин бvv гараг, бодоход ч аймаар дайн! Олон аввын хvv эргэж ирээгvй. Оросын ард тvмнийг хэн с яллах эрхгvй
    • Zochin 2020-05-10 00:57:51
      Chi tenegteerei. Cham shig yumnuud shuudeggui yum.