Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ болон орон нутагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тавдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгинй лабораториудад 107 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул аймаг тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д нийтдээ 107 хүн тандалт, хяналтад байгаа. Эмчлэгдэж байгаа 28 хүний биеийн байдал тогтвортой дунд. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus