Хятадад ам.долларыг орлох цахим мөнгийг гүйлгээнд гаргана
БНХАУ-ын Ардын банк гүйлгээндээ АНУ-ын долларыг орлох "е-PMB" гэж нэрлэсэн цахим мөнгийг оруулна гэж мэдэгджээ. Мөн гүйлгээнд байгаа зоос болон мөнгөн тэмдэгтийн оронд  ашиглаж болох аргыг хайж байна гэв. БНХАУ-ын эрх баригчид хэдийгээр 2017 онд энэ цахим мөнгийг бүтээх хөтөлбөрийг эхэлсэн ч 2014 оноос мөнгөн дэвсгэртээ цахимжуулах боломжийн талаар судалж эхэлжээ.

Хятад мэргэжилтнүүд  энэ төслөөр хөрөнгө оруулагч нар болон компаниудад АНУ-ын долларын хувилбарыг санал болгох зорилготой гэж мэдэгдсэн байна. "Монекс" санхүүгийн группын эдийн засгийн шинжилгээний дэд захирал Жаннет Куйроз Замора "Дэлхийн түвшинд цахим мөнгөөр дамжуулан доллартай өрсөлдөж эхлэхийн тулд авч байгаа арга хэмжээ юм. Удахгүй БНХАУ-д ашиглагдах мөнгөн тэмдэгт болно. Гэхдээ түлхүү ашиглаж эхэлснээр хамгийн багадаа Азийн бүс нутагт болон олон улсын худалдаанд ашиглах боломжтой" гэж үзжээ.

Түүнээс гадна олон орныг хамраад байгаа цар тахал коронавирус ч  энэ цахим мөнгөн тэмдэгтийг бүтээж хөгжүүлэхэд саад болсонгүй. БНХАУ-ын Ардын банк өнгөрсөн сарын 17-нд энэ мөнгөний талаар хийж байгаа судалгаа нь дуусах шатандаа орж байгаа гэж урьдчилан мэдээлжээ.

 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.