''Урт цагаан'' үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой” гэв.

Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим  http://uda.ub.gov.mn/?p=8150  хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-05-13 09:37:17
    13 зүгээр. тунел дэмий. ар талдаа байрлах орон сууцнуудын гэрлийг хаавал хэцүү. өвлийн цагаар хөлдүү, хог шавхай үүснэ. урд, араа нэвт гарцтай байх нь чухал.
  • Зочин 2020-05-13 06:32:10
    Урт цагааныг их засвар , юм уу хөрөнгө оруулалтаар өргөтгөн шинэчлэх юм уу гэдгээс хамаарч эдгээр төслүүдээс сонголт хийх байх. хэрэв ээ Их засвар бол 23
  • 23 2020-05-13 03:48:40
    23 дугаар багийн бүтээл маш оновчтой болсон байна. Түүхээ хадгална гэдэг санаа маш зөв. Бусад нь хэрэг алга, түгжирэл нэмэх өндөр барилгаар чигжихээ л бодох юм
  •  2020-05-13 00:55:42
    09 , 26 бүрэн цутгамал хийх хэрэгтэй гамшгийн үед нийтийн байр болох газар гэдгийг тооцоол.
  • бодлын хулгайч 2020-05-13 00:31:34
    13 юмуу 23 зүгээр юм уу уламжлалаа хадгалсан байна
  • Бат 2020-05-12 08:42:06
    Хотын төвийн газар болхоор олон хүн оролцож тэгээд ч хэний ч биш өмч учраас л энэ түүнээс бус Богд хааны ордон байж байхад урт цагаан ёстой юу вэ саяханы барилг...