Олимпийн хугацааг дахин хойшлуулахаас татгалзжээ
Олон улсын олимпийн хороо коронавирусын улмаас ирэх жил хүртэл хойшлуулсан "Токио-2020" зуны олимпийг 2022 онд хийхээр хугацааг нь хойшлуулна гэж үзэхгүй байгаа аж. Энэ байгууллага энэ сарын 8-нд цахим хуудасдаа нийтэлсэн мэдэгдэлд "Манай түнш Япон орон болон ерөнхий сайд нь оройтлоо гэхэд олимп хийх хугацааг дараа зунаас хэтрүүлэн хойшлуулж чадахгүй гэж тодорхой мэдэгдсэн" гэжээ.
 
Гэхдээ  энэ цар тахлыг ирэх жилийн зун хяналтандаа авч чадахгүй бол олимпийг зохион байгуулахын тулд одоо хэрэгжүүлж байгаа аюулгүй байдлын дүрмийг баримтална гэж мэдэгджээ. Олон улсын олимпийн хороо болон  "Токио-2020" олимпийг зохион байгуулагч хорооноос өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр цар тахлын улмаас тэмцээнийг ирэх жилийн долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл хийх болсон гэж мэдэгдсэн юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.