ЦУОШГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр ЦУОШГ болон ОБЕГ-аас ойрын үеийн цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас мэдээлэл хийлээ. Маргаашнаас эхлэн зүүн бүсийн болон төвийн аймгийн зарим нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна. Мөн цаг агаарын нөхцөл байдал зарим сумдад гамшгийн түвшинд хүрч болзошгүй байгаа учраас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгуудад ажиллаж байгаа цаг уурын тусгай экспедицийн үйл ажиллагааг зогсоож байна гэв.
 

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр

салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна

Малчид, иргэдийн анхааралд:

14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

16-ны өдрөөс үзэгдлийн эрч хүч нь буурах хэдий ч зүүн 3 аймгийн нутгаар 16-17-нд үргэлжлэн хур тунадас орж, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурах тул урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах зэрэг арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна. 

Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдэл нь 2008 оны 5 дугаар сарын 26-27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар болсон онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэлтэй эрч хүч, хамрах хүрээний хувьд төстэй байна.  Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллага уг гамшигт үзэгдлээс  урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг 48-72 цагийн өмнөөс авч ажиллаж байсан хэдий ч 52 хүний амь нас эрсдэж, 382000 мал хорогдож, эрчим хүчний 62 шон, холбооны 668 шон унаж, 110 гэр нурж, барилгын дээвэр олноор  хуурч эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Энэ нь байгалийн давагдашгүй гамшиг байсан хэдий ч иргэдийн анхаарал, сэрэмжгүй, хэнэггүй байдал амь насаа алдах гол шалтгаан болсон.          

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • od 2020-05-14 18:55:47
    hørsnii elegdel ulam nemegdej bn jaahan salhi garahad nul ulaan shoroo bosch urd mashin haragdahaargyi, uchir shalgaaniig n olood dorvitoihon ajil hiij ehleech...
    162.158.183.132
    Мэдэгдсэн Хариулах