ЭМЯ: :Дэлхий дахинд 4.519.000 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4.519.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  302.000  нас барж, 1.7 сая хүн эдгэрч гарсан бол  2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94.000 хүн халдвар авч 5000 гаруй хүн нас бараад байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл  11.000 –аар нэмэгдсэн байна.  Манай улсын хувьд  өчигдөр Алтанбулаг боомтоор  ОХУ-аас 200 гаруй оюутан ирсэн байгаа. Ингээд өчигдрийн байдлаар шинээр 400 хүн ажиглалтад орсон, 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн,  одоо 1619 хүн ажиглалтад байгаа 22 их эмч, 49 резидент эмч эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Бид коронавирусийн тархалт маш өндөр байгаа улс орнуудаас ирсэн иргэдийн ачаа болон тээвэрлэн ирсэн онгоц, галт тэрэг, бусад ачаагаар дамжин коронавирусийн халдвар олон нийтийн дунд тархах эрсдэлээс сэргийлэх чиглэлээр анхаарч эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шуурхай хариу арга хэмжээний баг  172 удаагийн дуудлагад үйлчилж, иргэдийн 7500 агруй ачаа,  277.5 тн карго ачаа,  96 агаарын хөлөг, 250 агруй тээврийн хэрэгсэл, галт тэрэг, ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа 34 байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж ажилласан байна. 
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ээс 5 хүн эмчлэгдэж дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. Дөрөв нь оюутан нэг нь 55 настай эмэгтэй эдгэрсэн байна. 25-55 хоногийн эдгэрэлттэй хүмүүс. Одоо ХӨСҮТ-д 78 хүн эмчилгээ хяналтад байна.  Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ гэсэн  4 лабораторид 381 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй, ЗӨСҮТ-ийн  лабораторид Сөүл-УБ онгоцоор ирсэн  132 хүнд давтан шинжилгээ хийгдсэнээс коронавирус илрээгүй байна" гэлээ.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-06-06 02:19:49
    Короноог өдөр болгон бөөнөөр нь оруулж ирээд байхад бид маск зүүгээд ч найдвар алга.МАН сонгуулиас өмнө бөөн вирустэй иргэд оруулж ирж санал авах гэж бна
    162.158.6.253
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2020-06-06 02:22:22
      Сонгууль болоогүй бол ингэж авах ч үгүй. Ядахдаа дулааны улиралд бөөнөөр нь оруулж вирус тараах юм бна л даа .Иргэдээ гэж байгаа бол бүү шоудаад бай МАН.
      162.158.7.174
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-15 05:19:32
    4тэрбум хүн өвчлөөгүй байхад түүнд нь багтчихаж болсонгүй юу .Яасан аз хийморь нь хаясан юм бэ дээ.Оросд 140 сая хүн эрүүл явж л байна.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-15 04:48:20
    Гаднаас короно авчрахаа зогсоо.НААД ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ТУЙЛДЛАА.ЭМЧ НАРАА ХЯМДХАН ЗАРЦАЛЧИХААД ,ХАЙР ЗАРЛАЖ ШОУДХАА ЗОГСОО.дотроо алдах магадлал өндөрсЛӨӨШҮҮ....
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!!!!!!! 2020-05-15 04:36:35
    Gadnaas owchin Importlohoo bochihoochee !!!!!!!!!!!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-05-15 04:25:00
    mash sain khaynakhgui bol bolokhgui shuu ontsgoi ankhaarakh kheregtei dee gadnaas l imrotlood bgaa shuu
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-15 04:01:22
    оросоо ирэгсэд 14 хоног дээрээ илрээд эхэлсэн шүү дээ. өчигдрийн мрэгсэдийн тал нь илэрнэ гээд тооцчих
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-15 03:59:37
    Одоо энэ өвчин бидэнтэй хамт л байх боллоо сэргийлэх тарилга гарвал тариулаад ажлаа бодсон нь дээр байх аа
    162.158.7.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2020-05-15 03:57:16
    Сэжигтэй хүмүүсээ шинжлэхээс гадна бусад орны жишгээр хэзээ нийт иргэдээ шинжлэх юм бол? Вирусээ алдаад тархаад эхлэхээр нь шинжлэнэ гээд хайрлаад байгаам байхд...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах