Халдварыг гар утсаар оношилно
АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд амьсгалахад гардаг дууны өөрчлөлтийг бүртгэснээр коронавирусийн халдвар авсныг оношлох чадвартай ухаалаг утсанд зориулсан аппликейшныг бүтээхээр ажиллаж байна гэж мэдэгджээ. Энэ технологи нь хүний амьсгалын замын дууны шинжилгээ болон коронавирусийн халдвар авсан хүний амьсгалтай харьцуулахад тулгуурладаг аж. Гэхдээ халдвар авсныг тогтоохын тулд микрофон болон гар утасны чанга яригчийг ашиглах юм байна.

Харин энэ төсөл нь тусгай төхөөрөмж хэрэглэх, эмч нарыг оролцуулах шаардлагагүйгээр судалгаа хийх, энгийн оношилгоо болон хүн амын ихэнх хувьд нь хямд өртөг багатай хийхийг зорьж байна гэж эрдэмтэд ярьжээ. Мөн амьсгалын замын архаг бусад өвчнийг оношлоход хэрэглэж болох юм байна. Питтсбургийн их сургуулийн инфомартик, цахилгааны инженер, профессор, гол судлаач Вей Гао "Энэ төслөөр гэртээ коронавирусийг хурдан, үр дүнтэй халдварт өвчний нянг тээгчдийг оношлохын тулд хиймэл оюун ухаан, гар утсыг ашиглах шинэ технологийг бүтээж байна" гэж онцолжээ.

Харин хэрэглэгч энэ системийг ашиглахын тулд аппликейшныг татаж, суулгаснаар амархан хэрэглэж болох юм байна. Мөн микрофон, гар утасны чанга яригчийг ашиглахад хүний амьсгалын замын дуу авиаг бичиж авах, дамжуулах тохируулагч хэрэгтэй аж. Эрдэмтэд энэ шинэ санаачлага, нээлт нь коронавирусийн үеэр эмнэлгийн ачаалал, халдварт өвчний тархалтыг бууруулахад тусална гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.