Хараагүй иргэдийн төлөөлөл Н.Номтойбаярыг дэмжиж буйгаа илэрхийллээ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу бие даан нэр дэвшигчид нэр дэвших тойргийнхоо 801 буюу түүнээс дээш тооны сонгогчийн гарын үсгийг цугуулах ёстой. Хуулийн энэ хугацаа маргааш дуусч буй юм. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид анх удаа намын нэр дэвшигчдийг зарлахаас өмнө Сонгуулийн ернхий хороонд бүртгүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч намуудын нэр дэвшигчдийн нэрс таамаг төдийн байх энэ өдрүүдэд бие даагчид дэмжигчдээсээ гарын үсэг цуглуулан нүүр тулсан уулзалтууд хийх боломжтой байгаа билээ.

Бие даагчид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан хэрхэн сонгогчдын гарын үсгэ цуглуулж байгаагаа нээлттэй зарлаж байгаа нь хуульд буй нэгэн боломж. Сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Н.Номтойбаяр ч мөн сонгогчидтойгоо уулзан гарын үсгээ цуглуулж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байгаа. Сонирхолтой нь  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхдаа батлуулсан хуульд талархсан олон сонгогч зорин ирж, түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа ажээ.

Тухайлбал, “Хөгжлийн брэхшээлтэй иргэдийн төлөө үндэсний төв”-ийн тэргүүн Н.Баясгалан хараагүй иргэдийн төлөөлөл болон түүнийг дэмжин гарын үсэг бүхий дардсаа даржээ. Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй ихүний эрхийн тухай хулийг батлуулж байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг энэ хуулиар хангасан билээ.  Түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулж, 90 айлыг орон сууцанд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, спорт цогцолбор баригдсан юм.


Б.Лхам

 
Бусдад түгээх
  • gplus