Гадаадад гацсан Монголчууд Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт хүргүүллээ

Гадаадад гацсан 10900 орчим МУ-ыг иргэд болон тэдний ар гэрийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан энэ сарын 16-ны өдөр хүсэлт хүргүүлсэн байна.

“Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай” уг хүсэлтэд “Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10.900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа бөгөөд эдгээр иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна.

Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээс шалтгаалж зарим иргэдийн хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь буюу 5 дугаар сарын 2-ний өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдгээрийн 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзний зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ.

Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенц-д нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Бидэнд Монгол улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ.

Бид МОНГОЛ хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европийн холбооны улсуудад Монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж эхнээсээ гудамжинд гарч байна. Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны 6-р сараас гэж байгаа бөгөөд уг хугацаанд хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хичнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Ганцхан жишээ татахад ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнуудаас 55 оюутан халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ.

Бидний зүгээс танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд:

  1. Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ны өдөр А-20/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах,  Улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах
  2. БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа мөн шинжилгээнд хамрагдсан байх.
  3. Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх
  4. Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  5. Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах

 
Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. 

ХҮНДЭТГЭСЭН, ГАДААДАД ГАЦСАН 10900 ОРЧИМ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БОЛОН ТЭДНИЙ АР ГЭР БОЛСОН МЯНГА, МЯНГАН МОНГОЛЧУУДЫН ӨМНӨӨС” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tu 2020-05-25 14:34:37
    MGL heden orond nislegiin gartstai bilee dee. Bi ch gesen gadaadad amidardag gehdee MGL shig harin ch sain ajillaj baigaa zasgiin gazar alga gej bodoj bna
  • Zochin 2020-05-19 22:29:52
    Odoo ingeed l xaldvartiin tarxalt uls ornuudad bagasaj gazraar bolood agaariin xilee neej exelj baina.Xaldvar id ix baisan yed baigaa gazraa xoriond baix ni zov...
  • Zochin 2020-05-19 06:05:14
    Uuriin irgeddee hil ni haalttai bgaa gants uls bol Mongol
  • zochin 2020-05-18 23:52:53
    irged oorsdiinhoo uureg hariutslagiig medmeer yum. uls chini yaduu baina. yaj iigeed l avchirch baigaa.
  • Ба 2020-05-18 14:46:59
    Иргэдээ ав
  • Зочин 2020-05-18 13:54:33
    ГХЯ унэхээр арчаагуй бна. Хурдан бугдийг солих юмсан!!!
  • Мөнх 2020-05-18 13:44:40
    Гутарч үхмээр тархины тураалууд Вэ ❗️❗️❗️ Гэрээсээ гарч үзээгүй хүний үг босго давдаггүй гэж их найрагч маань яасан үнэн хэлээ вэ
  • ZOCHIN  2020-05-18 11:51:41
    ER N BOL MONGOL TUR YDUUSHDEE.ELBEGDORJIINHON MANANGIINHAN AVILGADAAD HUSCHIHSAN..TERNEES BISH TUR IRGED EE AVAHGUI BGAA YM BISH.HUCH N HUREHGUI BNA..HEDEN...
  • Зочин 2020-05-18 11:39:04
    Та нар хөдөөнөөс хот руу орох замд чинь хаачихвал юу ярих бол .түүнээс 100 дахин хэуүү шүү дээ
  • Zochin 2020-05-18 10:56:24
    Ene yamar archaagui amia bodson novshnuud ve,ene hkumuusiin erkh shuudee gertee irekh ta nar er ni yamar hkamaatai yam be Koronogaar bish yamaa gekhed bugd ukh...
  • Zochin 2020-05-18 10:29:57
    2 ulsiin irgenshliin asuudal 21r zuund Mongold yrigdahgui,huuligui b.gs iim hundlel garch b.gaa Mongold davhar irgenshliin huuli darui heregtei
  • Хариу 2020-05-18 08:09:15
    10 мянган хүн үү 3 сая хүн үү гэдэг сонголт хийнэ. Би 3 сая хүний төлөө саналаа өгч байна. Ардчилал бол олонхийн төлөө цөөнх хөдөлнө гэсэн утгатай.
    • Иргэн 2020-05-18 16:11:09
      Битий хуц арчаагүй новшоо Чи хилийн гадна байсан бол яаж уйлан дуулж байгаа бол хогийн пизда минь туслаж чадахгүй бол зүгээр амаа тат
  • иргэн 2020-05-18 06:40:45
    өвчингүй юм бол тэндээ ээрүүл газраа байлдаа
  • Gerel 2020-05-18 04:52:34
    Онцгой байдал зарлачихаад байхад ЯАХ гэж явсан юм бэ!!! Зарим нь хэтэрхий хэнэггуй зангаасаа болж байна. 3 сар гартал монгол руу нислэгууд байсан шуу дээ!!! ...
  • МОНГОЛ ХҮН 2020-05-18 03:55:14
    Төр засаг бололцооныхоо хирээр авч баЙНА шүүдээ,Монгол улсад минь өвчин голомтлон гарах аваас маш том сүйрэл дагуулна гэдгийг бодох хэрэгтэй нөхөд минь
  • Зочин 2020-05-18 03:49:42
    Хэн нь 10 900 иргэнийг төлөөлчихвөө. МОНГОЛ улсаа сайн бодоорой Боломжоороо л авчирч байна шүү дээ Ирсэн хойноо пох паах гэх бийдээ Зардлаа даалгах гэнэ үү...
  • ЗОЧИН 2020-05-18 03:48:59
    БАТТУЛГА СОНГОГДОХДОО ОФФШОРТ БАЙНАА МӨЭНИЙГ ОРУУЛЖ ИРНЭ ГЭЖ АМЛААД ГАРСАН БИЗ ДЭЭ, ОДОО ТЭР МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД ТӨРӨӨС ДААХЫГ НЬ ДААГААД ОРУУЛЖ ИРМЭЭР БНА.
  • иргэн 2020-05-18 02:55:42
    монголд байгаа гурван сая иргэний эруул мэнд хунд уед нь хаяад явсан та нарын эрх ашгаас унэтэй байх шуу монгол оршуулгын газар биш явсан шигээ дуугуй байцгаа
    • Иргэн 2020-05-18 16:15:02
      Архиндаа живж үхээрэй арчаагүй пизда минь Монголчууд ийм л лалрын зантай Чи хилийн гадна үхээ би гэртээ хоолоо гудраад амар жимэр байя л гэх гээд байх шиг бай...
    • хуцмой 2020-05-18 13:36:42
      Чи зүгээр хол явж хуц хонгор очиж ...
  • mongol 2020-05-18 02:48:16
    ta nart erkh ashig baidag bol mongoldoo bgaa 3 say garui mongolchuudad bas erkh eruul amid yavah erkh bii shuu
    • хуцмой 2020-05-18 13:37:43
      хуцмой. Чамд хэн халдаах гэсийн новшоо хОл явж хуц
  • зочин 2020-05-18 01:24:56
    төр засаг боломжоороо л авч байна шүү дээ хэрэгтэй үедээ гадаадад зугаалж яваад хэрэг болохоороо эх орон хэрэгтэй болсон уу наанаа яаж байсан тэр аргаараа байж ...
    • Deegii 2020-05-18 14:15:11
      Гэр бүл ирээдүйнхээ төлөө ажиллаж сурч боловсролын төлөө явсын тэр хүмүүс чинь хол газар явуулчихаад орой бүр ганцаараа гэр бүл хайртай хүнээ хүлээж цаг сайхан ...
      • Deegii 2020-05-18 14:16:48
        Сайхан цаг үе ирнэ гээд хүлээж шөнө бүр уйлж үзсэн юм уу та нар адилхан хүн шүү дээ
        • D 2020-05-18 14:19:12
          Bi eejteigee 3 jil,2 dvvteigee 7 jil uulzahgui ene zun irne geed ih l bayrtai baisan hairtai hvn min japan'd ger bvl min America d bi yah ystoi we
    • хуц 2020-05-18 13:38:13
      чиний мѳнгѳѳр явсаг би чи дутмой