Бие даагчдыг дэмжиж байгаагаа сонгогчид ингэж дүгнэжээ
Сонгуулийн хуулийн 29.2, 31.2,31.3-д заасны дагуу бие даан нэр дэвшихийг горилогчид өөрийг нь дэмжиж буй 801 хүний гарын үсгээ зуруулах ажлаа БИД76-гийнхан хуулийн хугацаандаа амжилттай дуусгалаа.

 Сонгогчид бие даагчдыг дэмжиж байгаа нь ямар нэг намын харьяалалд орж, намын бодлого нэрээр олон нийтийн өмчид  хуруу дүрээгүй гэдгийг хэлж байв. Мөн  өөр өөрсдийн зүгээс дүгнэлт гарган, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл, зорилготой мэдлэг чадвартай эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид байгааг талархан хүлээн авч байгаагаа онцолжээ.

БИД76 нэгдлийн бие даан нэр дэвшихийг горилогчдын 31 хувь нь эрдэмтэн, профессор, 33  хувь нь магистр ,19  хувь нь магистрантур үлдсэн нь докторант юм байна.

Нийт 208 бие даагчдаас эхний 87 хүний мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  зөв зүйтэй хөтөлбөр гэж дүгнэсний дотор БИД76 нэгдлийн олон хүмүүсийн нэр багтсан юм. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 22-ноос дотор бие даан нэр дэвшихийг горилогчдын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг СЕХ өгөх учиртай.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-18 04:29:03
    бие даагч нар олон болвол улс орны хөгжлийн бодлого гэж байхгүй ёстой дампуурна шүү Тэднээс юуч гарахгүй зүгээр л суудал бөглөсөн суралцагч мануухайнууд гарна. ...
  • зочин 2020-05-18 04:07:56
    30 бие даагч Их хуралд гарлаа, гэж бодьё,, юу хийх вэ, бүлэг байхгүй,, 30 тийшээ харсан хүмүүс,, аль нэг намруу л биеэ үнэлэх байх даа, дэмжихгүй
  • Zochin 2020-05-18 03:42:42
    МАНАН бүлэглэл янз бүрийн аргаар өөрийн төлөөллөө Их хуралд оруулахыг санаархаж байгааг хэзээ ч мартаж болохгүй. Тэдний эсрэг танигдсан хүмүүсийг сонгох нь зөв....
  • Zochin 2020-05-18 03:37:59
    Үзэл бодол нь төлөвшөөгүй, сэтгэл хүн чанар нь танигдаагүй хүмүүсийг сонгох нь тийм ч сайн зүйл биш шүү хүмүүсээ
  • Бат 2020-05-18 03:12:22
    МАНАН түүний олон гишүүдийг давах хэцүү л дээ уг нь энэ жил улс төрд салхи оруулахгүй бол улс төр өтлөө