Хургандаа цадаагүй бол төлөг болтлоо майлдаг

Нэр дэвшигчид тодорлоо. Дуучин, жүжигчин, барилгачин, барималчин, бизнесмен, тамирчин, сэтгүүлч, санхүүч гээд зүсэн зүйлийн мэргэжил мэдлэгтэй хүмүүсийн бөөгнөрөл бүхий нэр дэвшигчдийн урт цуваа цахим орчинд хөвөрч байна.

Тэд бүгд ард түмнээ сайн сайхан амьдруулах “мөрөөдөл” бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан байх. Мэдээж ард түмэн ч гэсэн өөрсдийн наад захын хэрэгцээ болох санхүүгийн тогтвортой байдал буюу эдийн засгийн эрх чөлөөг хүсэж байна.

 Үнэндээ нэр дэвшигчдийн туйлын хүсэл бол ард түмний итгэл дээр дөрөөлөн өөрсдөө эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх. Маргаангүй, маргах хэрэггүй үнэн бол энэ. Үүний жишээ бол ЖДҮ-чин, концессчдын уртаас урт цуваа. Цаашид ч энэ цуваа үргэлжилнэ. Хургандаа цадаагүй бол төлөг болтлоо майлдаг  гэдэг шиг. Хэзээ ч цадахгүй, цадсан ч сэтгэл нь цадахгүй ховдог шунахайн дээд нь болчихдог гэсэн үг. Тэд бол эрхэлдэг бизнесгүй ч өдрөөс өдөрт бэл бэнчин нь нэмэгдсээр байгаа хэсэг.

Тэгвэл тэднээс хэрхэн салах вэ?  Хургандаа цадсан хэсгийг сонгох.....

Тодотгон хэлбэл нэгэнт санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бизнесийн салбарт хөлөө олсон хэсэгт итгэл хүлээлгэж, боломж олгох. Тэд бол хөдөлмөрлөж бүтээсэн түүхтэй, салбартаа хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрсдийн бизнесээ хөл дээр нь босгосон хэсэг. Хөдөлмөрлөх, бүтээн босгох туршлагатай. Мэдээж санхүүгийн хувьд хараат бус хүмүүс гадаад хүчин зүйлст төвлөрч бухимдалгүйгээр өөрийнхөө л боломж бололцоог шавхтал нь ашиглаж, эрж хайж, хийж бүтээнэ гэсэн үг юм.

О.ГЭРЭЛ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-05-19 04:08:49
    хуулийг хууль шиг болгож чадах нь л энэ сонгуульд чулуу шиг жин дарна даа
  • зочин 2020-05-18 09:06:31
    өлөн төрсөн бол ханж цадах мэдрэмж байхгүй.Сахалт,энэ тэр гээд үлгэр жишээ дүүрэн байна .Төрд бизнесмен гаргах хэрэггүй.Төрд Ленин,Цэдэнбал шиг хүн хэрэгтэй.
  • зочин 2020-05-18 05:20:31
    Янз бүр, зарим нь үхэн үхтэл майлна, зарим нь тэгэсхийгээд болино, зарим нь огт майлахгүй.
  • Бат 2020-05-18 04:08:42
    Бидний энэ тогтолцоо биш гэдгийг энэ олон хүн төр гарах гэж зүтгэж байгаа хэлээд байна параламентаа 2 тахимтай болгохгүй бол болохгүй байх аа