ТАНИЛЦ: АРХАНГАЙ АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД
Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг та бүхэндээ багцлан танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, АН-аас Н.Батбаяр, Д,Золжаргал, П.Мөнхтулга, "ТА БИДНИЙ ЭВСЭЛ"-ээсБ.Ганцэцэг, Н.Удвал, Д.Мөнх-Эрдэнэ нар нэр дэвшихээр болсон байна. Мөн САХИГТУН! ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЭВСЭЛ, ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ, ШИНЭ ЭВСЭЛ тус бүр гурав гурван хүн нэр дэвших эрхээ авчээ.


Ё.БААТАРБИЛЭГ

УИХ-ын 2015 оны сонгуулиар МАН-аас Архангай аймагт нэр дэвшин УИХ-д суух эрхээ авсан байдаг. Түүний хувьд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, сайдын зөвлөх, Архангай аймгийн Засаг даргын албыг хашиж байсан гэх намтартай.  Яг нэг жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон

Түүний хувьд 2018 онд буюу сайд болохоосоо өмнө жилийн 22 төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Үүнээс өмнө 2015, 2016 онуудад жилийн 128 сая төгрөгийн олдог тухайгаа тэрбээр мэдүүлж байсан бол 2017 онд 18 сая төгрөгийн жилийн орлоготой гэжээ. Орлого нь огцом буурсан гэсэн үг.  Угаас ямар нэг хувийн бизнесгүй Ё.Баатарбилэг сайдын хувьд жилийн 128 сая төгрөгийн орлого олно гэдэг хэн бүхний анхаарлыг татна.

Харин Ё.Баатарбилэг сайдын гэр бүлийн гишүүдийн орлого өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд жилийн 24 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 53 сая төгрөгийн орлого олжээ. Мөн Ё.Баатарбилэг сайдынх хоёр орон сууцтай. Тэдгээр нь 330 сая төгрөгийн үнэлгээтэй. 130 сая төгрөгийн үнэлгээ Lexus 570 машин хөлөглөдөг.  Хадгаламжиндаа 34 сая төгрөгтэй.

ЖДҮ САНГ ТОЙРООГҮЙ  Г.ТЭМҮҮЛЭН

Бүрэн эрх нь дуусаж буй парламентад залуу гишүүдийн тоонд орж байсан Г.Тэмүүлэн энэ удаад Архангай аймгаас дахин нэр дэвшихээр намын даргаасаа эрхээ авч. Түүний хувьд уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Мөн Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулж байсан гээд арвин намтартай. Харин гишүүн болоод хийж хэрэгжүүлсэн ажил ховор.

Г.Тэмүүлэн гишүүний аав Ганзориг нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар шалгагдсаар байгаа. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд хамгийн их шүүмжлэл дагуулсан ЖДҮХ сантай холбоотой асуудлыг Г.Тэмүүжин гишүүн тойрсонгүй. Тодруулбал, эрхэм гишүүний хамаарал бүхий этгээд буюу ээжийн нь эзэмшлийн “Спа цогцолбор” ХХК нь 2017 онд ЖДҮХ сангаас 700 сая зээл авсан байдаг. Энэхүү "Спа цогцолбор" компанийн эзэмшигч  Довдонгийн  Дэнсмаа буюу Г.Тэмүүлэн гишүүний ээж. "Спа цогцолбор" 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн Баянгол дүүрэгтээ томоохон тооцогддог ААН юм. Гэвч эрхэм гишүүний ээж ийнхүү жижиг дунд бизнес эрхлэгчийн “баг” зүүн бага хувийн хүүтэй зээлийг авч чадсан байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Нэг үгээр Г.Тэмүүлэн болон түүний хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа нь ёс зүйн хариуцлага асуух нь зүй ёсных юм. Саун, душ, зочид буудал, фитнесс, үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг компани ЖДҮХ сангаас 700 сая төгрөгийн зээл авч хэрхэн ямар байдлаар зарцуулсан нь анхаарал татаж байгааг хэлэх нь илүүц биз.

ЦӨМ БАЯЖСАН Ж.МӨНХБАТ

УИХ-ын гишүүний сэнтийд суугаад гэнэт баяжсан эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Тодруулбал, Ж.Мөнхбат гишүүн нь жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн нэг тэрбум 53 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна. Тэднийх 2 тэрбум 250 төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай. Toyota,Land Cruiser 200 маркийн 90 сая төгрөгийн машинтай, 57 сая төгрөгийн өртөг бүхий малтай, 115 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Ж.Мөнхбат гишүүн ямар нэг бизнес эрхэлдэггүй. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо гэнэт өссөн хөрөнгө тайлбарлах гэж хөгөө чирч, түмний элэг доог болсон. Эцэст эхнэрийнхээ гарыг харж, гайгүй яваа нэгэн болж асуудал намжсан байдаг. Ийнхүү Архангайчуудын итгэлийн хүлээж дөрвөн жил УИХ-д суухдаа цөм баяжсан түүхээ хэрхэн тайлбарлах нь сонин байна.

“Фортуна” Н.БАТБАЯР ДААГАА НЭХНЭ

АН-д “Фортуна” гэх тодотголтой Н.Батбаяр гэж нэг сонин нөхөр бий. Түүний хувьд аливаад шинжлэх ухаанч гэхээсээ бэлгэдэл гээчээр хандах нь элбэг. Ямар сайндаа л дэлхий нийтээр 9-ийн тоо Монгол төдийгүй дэлхий нийтэд бэлгэдлийн тоо. Иймээс УИХ-ын гишүүдийг 99 болгоод таван жилээр ажилладаг байя гэж түмний элэг доог болж байхав.

Н.Батбаярын хувьд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн.. Өөрийнхөө нэрийн хуудас болсон “Фортуна” компанийг 1990-ээд онд байгуулсан. Гадаад худалдаа, банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт багагүй ашигтай ажилласан намтартай нэгэн. Тэрбээр 2020 оны сонгуульд Архангайгаас даагаа нэхэхээр “дэнчин”-гийн 100 төгрөгөө тушааж, намын дарга С.Эрдэнээс нэр дэвших эрхээ олж авчээ.

АН-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ

Д.Золжаргал нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж. Түүний хувьд жилийн 100 хүрэхгүй сая төгрөгийн орлоготой ч ийнхүү АН-аас нэр дэвших эрхээ олж байсан байх. Зарим эх сурвалжуудын мэдээллээр Д.Золжаргал нь С.Эрдэнэ даргын үнэнч туслахуудын нэг. Иймээс түүнд С.Эрдэнэ дарга Архангайд нэр дэвших эрх олгоод зогсохгүй тус аймаг дах АН-ыг толгойлох эрхийг өгсөн байх юм.

МАХН-ААС Н.УДВАЛ НЭР ДЭВШИНЭ

Н. Удвалын нэрийг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин, 6.5 хувийн санал авсан. Түүнээс хэсэгтээ нам гүмхэн амьдарсан Н.Удвал Архангайд нэр дэвших эрхээ авчээ. Түүний хувьд их эмч мэргэжилтэй. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбарын эрхлэгч эмчээс салбарын сайд хүртэл дэвшин ажилласан байдаг.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Начин 2020-06-04 16:37:22
    Тэнэг бөхчүүдийг л битгий сонгоорой
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-20 00:42:17
    Улс орныг босгох том төслүүдээ үргэлжлүүлж эдийн засаг амьдрал ахуйгаа дээшлүүлье ,,гэвэл Хүрэлсүхийг багаар нь сонгож ажлыг хийлгэх хэрэгтэй.
    162.158.178.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-19 23:44:48
    Энэ Тэмүүлэнгийн хорооллын эцэст байдаг нүсэр барилга Говь цогцолбор хэний хаанаас ямар мөнгөөр баригдсаныг тодруулж шалгаж тогтоох хэрэгтэй,эх үүсвэрээ нотлох ...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-05-19 04:35:18
    гал тулж ордон шатаах шахсан 888 уйлдвэр барина гэж шаасан ерийг еглегеер соливол монгол баяжина гэж солиорсон фортуна батбаяр улаачдын юмуу зен билгийн тулаанд...
    162.158.178.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Ара 2020-05-19 03:56:33
    Шүлхий дунд хурууг дэмжихгүй
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-05-19 03:46:24
    hudalch, hulgaich, boo, zalitan, konzeschin l hereggui shuu !
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-05-19 02:58:16
    Архангайчууд гэнэт баяжсан нөхдүүдээ хөрөнгө орлогыхоо эх үүсвэрийг тайлбарлахыг шаардах хэрэгтэй. Ахиж бүү сонго!!!!!!!!!!!!!!!!!
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-19 01:57:27
    Энэ хэдээс Удвал арай дээр байхаа ямарч юманд ороогуй нэр цэвэр одоо нэг их хурлын гишуун болгох болсон ямарч байсан дэмжинэ дээ сайн хун шиг байгаа юм даа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-19 01:48:01
    Баатарбилэг, эвсэлийн Д.Мөнх-Эрдэнэ, Удвал нар л боломжтой сонголт байна
    162.158.178.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-19 01:34:36
    Архангайхан бид МАН бүлгийн 3 хамтаар нь дэмжнээ
    162.158.7.174
    Мэдэгдсэн Хариулах