Ном уншаад нөтбүүк, kindle, утасгүй чихэвчний эзэн болоорой


“RISE”-ийн оюутан залуусын анхааралд: Санхүүгийн боловсрол миний амьдралд сэдвээр ярилцъя

Хязгааргүй боломжийн үүд хаалгыг нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг уриалдаг “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр үргэлжилсээр байна. “RISE” хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст маш олон боломжийг нээж өгөх, тэднийг амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

ХААН Банк Сангаас 2018 оноос эхлэн шинээр оюутан болж буй залууст оюутны амьдралд дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх болон их хотын соёлтой боловсон иргэн болж төлөвшихөд нь дэмжих зорилготой RISE шинэ оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн 2019-2020 хичээлийн жилийн нээлт нь 2019 оны 9-р сарын 15-нд зохион байгуулагдаж, 1000 оюутныг хамруулж чадсан. RISE хөтөлбөр нь хичээлийн жилийн турш нийт оролцогч нартаа хувь хүний хөгжлийн чиглэлээр олон сургалт, арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа сургалтын төвүүд коронавирусийн тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байна. Олонх нь сургалтаа онлайнд шилжүүлж, төгсөлтөө виртуал байдлаар хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Иймээс өнгөрсөн гуравдугаар сард RISE хөтөлбөрийн оролцогч нартаа 2 төрлийн цахим сургалтад оролцох эрхийг олгосон.

Харин одоо энэ хичээлийн жилийн сүүлийн буюу хоёр дахь удаагийн арга хэмжээгээр дараах боломжуудыг группт нэгдсэн шинэ оюутнууддаа санал болгож байна.

1. Номын тэмдэглэл хөтлөх уралдаан

Уг уралдаанд ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншин тэмдэглэл хөтлөөд 2020 оны 5-р сарын 29-ний 18:00 цагаас өмнө foundation@khanbank.com хаягаар ирүүлэх юм. Сонгосон ном нь тухайн оюутанд байхгүй бол ХААН Банк Сангаас зээлэн унших боломжтой. Тэмдэглэл хөтлөсөн нийт оюутнуудын ирүүлсэн материал бүртэй танилцан сонгон шалгаруулалт хийж, 1, 2, 3-р байр болон тусгай байрын эздийг 6-р сарын 9-нд ХААН Банкны сошиал сувгууд болон цахим хуудсанд зарлана.

Шагналын сан: 
1-р байр: Зөөврийн комьпютер /notebook/ 1 оюутан 
2-р байр: Kindle ном унших төхөөрөмж 1 оюутан 
3-р байр: Утасгүй чихэвч /bluetooth headphone/ 1 оюутан 
Тусгай байр: 20,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг 10 оюутан

Ном уншаад тэмдэглэл хөтлөх уралдааны удирдамж, заавар, тэмдэглэл хөтлөх стандарт болон хэрхэн ном зээлж унших боломжтой зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт нийтлэсэн байгаа.

2. LIVE ярилцлага буюу өөрийгөө хөгжүүлэх боломжтой

RISE хөтөлбөр нь оюутнуудыг хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь чиглүүлж туслах зорилготой тул туршлагатай эрхмүүдтэй уулзуулах, тэдний зөвлөгөөг хүргэн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг үргэлж оюутнууддаа олгож байдаг. Энэ уламжлалын дагуу санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн чиглэлээр дараах 2 LIVE ярилцлагыг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт хийх гэж байна.

Үүнд:
• 2020 оны 05-р сарын 19-ны өдөр буюу өнөөдөр 16:00 цагт АФ Академийн багш Ш.Амартүвшинтэй Санхүүгийн боловсрол миний амьдралд сэдвээр “Хамтдаа суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг “RISE” хөтөлбөр хүрээнд оюутан, залууст зориулан бие даан амьдрах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжихэд уг LIVE ярилцлага цагаа олсон арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.

• 2020 оны 05-р сарын 26-ны 16:00 цагт МУИС-ын багш Г.Уянгатай Би гэж хэн бэ-Өөрчлөлт сайхан уу? сэдвээр тус тус live ярилцлага хийнэ.
 
Эдгээр арга хэмжээний мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцан RISE хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж нэгдээрэй.
 
Цахимаар суралцъя, хөгжье...


 
Бусдад түгээх
  • gplus