Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг. Дээрх хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон юм.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авчээ. Улмаар тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 20 буюу өнөөдөр өдрийн 9:00 цагт хийхээр товлосон байна.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх гэм буруугийн шүүх хуралдаан болно.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-20 03:20:41
    нямдорж яагаад таг болов? бусад эруудэж тамласан бичлэгийг ил болгож байж ард олныг ойлголттой болгоно, тэгвэл шуугчид ч буруу шийдвэр гаргах боломжгуй.
  • иргэн 2020-05-20 01:46:22
    онон эргуу мал нэг егуулбэрээ хэд дахин бичдэг юм ганц егуулбэр л байхад болохоор бна оллоо нэг малыг ажлаас челеелеед еер мал авах юм эсвэл нэрээ сольдог юмуу
  • Иргэн 2020-05-20 01:40:45
    Хүмүүсийг эрүүдэн шүүж тамлан зовоож эрүүгийн хэрэг үүсгэн ялд унагасан бүлэгт Шүүхээс ямар ял өгөхийг л харах үлдэж.
  • Shudarga yos 2020-05-20 01:23:34
    Hongilyn shyygchid bish bol shudarga shiidne bizee.