Д.Нямхүү: Халдварын шинэ тохиолдол илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 
 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 94 мянган хүн коронавирусийн халдвар авч, халдварын улмаас  4 мянга гаруй хүн амь насаа алдаад байна. 

Харин манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.05.19-нд нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь COVID-19 вирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ. 

Мөн энэ үеэр Монгол Улсад 2000 орчим хүнийг хяналт тандалтад аваад байгаа хэмээн мэдэгдлээ. Харин коронавирусийн халдварын 140 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй. Нийт батлагдсан тохиолдлын 26 эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 13 нь сувилалд байгаа аж. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-05-20 18:14:37
    Нямхүү та үнэхээр сайн ажиллаж байгаа. Таны сайн ажиллаж байгааад атаархаж байгаа олон хүмүүсийн нэг нь zarig .mn сэтгүүлчид.
    162.158.91.32
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-20 05:36:49
    энэ өвчнөөс хурдан салая гэвэл хөл хориогоо сайн хийгээд хурдан сал. яаран хөл хорио цуцлаад эргэлдээд л байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах