Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал ямар учраас дахин хойшлов
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр хойшлуулав.

Үүнд:
 
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас,
 
2. Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй,
 
3. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.


О.ОНОН

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яваандаа замхарна 2020-05-22 16:36:24
    Шүүгчдийг хариуцлагтай болгох ёстой хүн нь МУ-ын Ерөнхийлөгч Баттулга мөн биз дээ...Тэгээд ажлаа хийл дээ, Ерөнхийлөгчөө. Наадуул чинь хуйвалдаад байна шүү дээ....
  • Эба технологи 2020-05-21 00:50:45
    Шүүгчийн хууль бус үйлдэл олонд гайхуулагдаад л өнгөрдөг болсон юм уу. Эдэнд үйлчилдэг хууль гэж байхгүй юу? Намууд, эрх мэдэлтэнгүүд хуулийн дээр суусаар уу???...
  • Зочин 2020-05-20 18:18:02
    Шүүгч нар Хурцаас айгаад хойшлуулах шийдвэр гаргаж ээ
  • иргэн 2020-05-20 12:27:27
    Шүүгч Энхмаа иймэрхүү юм ярихдаа сийхгүй шүү даварсан шүүгчийн нэг нь энэ
  • Ард хүн 2020-05-20 10:26:00
    Шүүгч Энхмаа : Төрсөн өдрөөрөө Хурц ахынхаа хэргийг хэрэгсэхгүй болгоноо гэж ярьж байна
  • ХУУЛЬЧ  2020-05-20 09:57:47
    ЯНЗ БҮРИЙН ШАЛТАГ ЗААЖ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛУУЛДАГ НЬ ӨМГӨӨЛӨГЧИД ШҮҮ ДЭЭ,,,,,ДЭЛХИЙ НИЙТЭЭР ЙИМ БАЙХАД ШҮҮГЧИЙГ МУУЛААД ТЭД ТӨРДӨӨ САЛААВЧ ӨГӨХ ГЭЖ ХЭЛЭХ ХЭРЭГҮЙ ...
  • яана даа 2020-05-20 07:52:50
    төрөөс хамгийн өндөр цалин авч байгаа шүүгнч нар төрдөө салаавч өгдөг боллоо.
  •  2020-05-20 05:35:17
    үүүүүүүүүүүүүү шүүхийг өөрчил үүүүү үүүү шүүхийг өөрчил шинэчил хувьсгалт хөдөлгөөн өрнүүл
  • иргэн 2020-05-20 05:12:15
    улайм цайм хун зодоод алчихсан женкогийн гар хел махбалын хэрэг арав гаруй удаа хойшлоод бараг цагаадсан иймд шуухээс ур дун хулээх нь хэцуу л байхдаа