Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав
Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан нийслэлээс зайдуухан амралтын газар тухалж, архидан согтуурч байгаа шууд бичлэгийг ТВ 4 телевизийнхэн газар дээрээс нь олон нийтэд хүргэсэн. Тус шууд дамжуулалтаар “Бумбат рашаан” ТББ-ын тэргүүн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхныг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зөрчин бөөгнөрөл үүсгэж, арга хэмжээ зохион байгуулсан гэдгийг ил болгосон. Харин тэд үүнийгээ мод тарих үйл ажиллагаа хэмээн зөвтгөсөн.

Тэгвэл энэ өдөр тэдэнд ТББ-ын захирлаар дайлуулах өөр шалтгаан байсан гэх эх сурвалжуудын мэдээлэл байна. Тодруулбал, тэд ийн архидан согтуурдаг өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг  ТББ, ААН-үүдэд “тараах” ажлын эхний шатны шалгаруулалтыг хийсэн байна.

Тодруулбал, Тус газраас энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шинээр ажлын байраар хангаж байгаа ТББ-д эргэн төлөхгүй нөхцөлөөр, ААН-үүдэд буцаан төлөх нөхцөлтэйгээр 20 саяаас дээш төгрөг олгох төслийн сонгон шалгаруулалт явуулсан байна.  Эх сурвалжийн мэдээллээр энэхүү төсөл хөтөлбөрт нийт 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөгдсөн байгаа юм. Төслийн үр дүнд багадаа 300 шахам хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байраар хангагдах ёстой.

Гэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан энэ шалгаруулалтаа хэрхэн явуулав гэх хардлага дагуулсан үйл явц өнгөрсөн долоо хоногт болсон нь энэ. ТББ-уудын төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт болсон долоо хоногт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан яагаад ТББ-ын даргаар дайлуулав. 900 гаруй саяын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг хэн хэн авав, буцалтгүйгээр зээл авах ТББ байгууллагын эзэд хэн хэн байв.  Бас нэгэн “ЖДҮ арга хэмжээ” болсон уу?  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан хөгжлийн бэрхшээлттэй иргэдэд зориулах хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу? гэх асуултууд урган гарч байна.

Иймээс бид  ЭНЭ ТУХАЙ СУРВАЛЖЛАГА, НИЙТЛЭЛИЙГ үргэлжлүүлэн хүргэнэ.  

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus