Ноосны урамшууллыг олгож эхэллээ
2019 оны ноосны урамшууллыг өнөөдрөөс олгож эхэлсэн байна. Өнгөрсөн онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13.219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19 тэрбум 419 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шууд шилжүүлж байна.

 Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1 тэрбум 941 сая төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлсэн байна. 

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2,419,559 ширхэг богийн арьсанд 7,124,082,000 төгрөг, 190,638 ширхэг бодын ширэнд 2,788,965,000 төгрөг нийт 2,610,197 ширхэг арьс, ширэнд 9,913,047,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus