Агуйд осолдож гэмтсэн Испани уулчныг  12 хоногийн дараа аварлаа
Перу улсын зүүн хойд хэсэгт байрлах Чачапояас хотын ойролцоо агуйд осолдож гэмтсэн байсан агуй судлаачийг аврах ажиллагаан 100 гаруй аврагчид оролцсон байна.

Агуй судлаач, уулчин Сесилио Лопес Санчес 12 хоногийн өмнө агуй осолдож нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан байжээ. Тэрээр Испанийн иргэн бөгөөд түүнийг аврах ажиллагаанд оролцохоор цөөнгүй аврагчид Мадридаас ирсэн юм. Өчигдөр буюу Мягмар гаригт маш удаан үргэлжилсэн нарийн төвөгтэй аврах ажиллагааны дүнд түүнийг нисдэг тэрэгнээс дүүжилсэн сагсанд хэвтүүлэн өргөн гаргаж ирсэн бөгөөд тэнд байсан бүх аврагчид түүнд баяр хүргэн  уухайлсан байна. Түүнийг хамгийн ойрын нисэх буудал хүртэл энэ хэвээр нь зөөсөн ба цааш нь нийслэл Лима хот руу онгоцоор хүргэжээ. Ширүүн бороотой, хүчтэй салхитай хүйтэн байсан нь аврах ажиллагааг хүндрүүлж байсан боловч ажиллагаа амжилттай болсон байна.


Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.