Урьдчилсан шалгалтын үеэр 559 зөрчил илрүүлжээ
НМХГ-аас урьдчилсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Жил болгоны зургадугаар сарын 1-ны өдөр бүх нийтээр эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жил коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан тус баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэртэй холбогдуулан НМХГ-аас урьдчилсан хяналт шалгалтыг томоохон худалдааны төв, супермаркетуудад хийжээ.

Тухайн асуудлаар МХГ-аас мэдээлэхдээ: “МХЕГ-ын даргын баталсан 0113 тоот удирдамжийн хүрээнд савлаж, боосон бэлэг  чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан байна уу, үгүй юу мөн хугацаа дууссан бүтээгдэхүүн байгаа эсэх талаар   309 аж ахуй нэгж байгууллага, 140 иргэн нийтдээ 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад 559 зөрчлийг илрүүлж, 394 буюу 73,4 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан байгаа. Мөн тухайн  хүнсний бүтээгдэхүүн шаардлага хангаж байгаа эсэхэд 91 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын итгэмжлэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн. Тухайн  сорилын дүнд үндэслэн дүгнэлт хийж  ажиллаж байгаа” гэв.
 
Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus