Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжлав
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад  “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” бүртгэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслол боллоо.

Тус өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-ийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод 2005 онд нэгдэн орсноос хойш 2008-2019 оны хооронд нийт 15 өвийг яаралтай хамгаалах болон төлөөллийн жагсаалтад бүртгүүлж, эдгээр өвүүдийг хадгалан хамгаалах нэр хүндтэй үүргийг хүлээгээд байна.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus