Д.Нямхүү: Дахин 13 хүнээс коронавирус илэрлээ
 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 27-нд нийт 517 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 504 хүнээс коронавирус илрээгүй, 13 хүнээс коронавирус илэрлээ. Энэ сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 170 хүн ирсэн. Эдгээр хүмүүст хийсэн давтан шинжилгээнд нэг оюутнаас коронавирус илэрлээ. Мөн энэ сарын 27-нд “Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирсэн. Эдгээрийн иргэдэд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Энэ 12 хүний 10 оюутан байна. Ингээд батлагдсан тохиолдол 161 боллоо. Үүнээс эдгэрсэн 43, эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Эдгээрээс 107 хүний биеийн хөнгөн, хүндэвтэр 11 хүн байна. ХӨСҮТ-д 161 хүн эмчилгээ хяналтад байгаа. Өнөөдөр өглөө Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлалаа. Бидэнд сайн тал байна. Иргэд маш ухамсартайгаар мэдээллээ нарийн өгч байна” гэлээ. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus