Д.Нямхүү: Нэг оюутан эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

АНУ-д өнгөрсөн баасан гаригт  21.300 гаруй хүн шинээр өвчилж, 1265 нас баралт бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 1.7 саяд хүрчээ. ОХУ-д 232 хүн нас барж, 8572 тохиолдол шинээр бүртгэгдэж,  нийт халдвар авсан хүний тоо 387.600 гаруй болсон байна. ДЭМБ болон эрдэмтэн судлаачид улс орнууд цаг нь болоогүй байхад хөл хориог сулруулж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүчин чадлаа бүрэн хангаж, үнэлсэний дараа хөл хориогоо сулруулах нь зөв бөгөөд үгүй бол магадгүй 2 дахь 3 дахь давалгаа дахин гарахыг үгүйсгэхгүй гэжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн 2 лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.  Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатлалын хяналтад шилжлээ. Энэ хүн бол оюутан бөгөөд 48 хоногийн хугацаанд эмчлэгдэж эдгээд гарлаа.  Нийт  халдварын тохиолдол 179, эдгэрч гарсан 44,  эмчилгээнд 135 хүн байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн  115 нь хөнгөн, 10 хүн хүндэвтэр байдалтай байна" гэлээ.

С.Тулга
Бусдад түгээх
  • gplus