Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд

Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр". Энэ өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулан нийсэлэлийн төв талбайд нэгдсэн ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд "COVID-19"-өөс үүдэн нэгдсэн арга хэмжээ цуцлагдсан бөгөөд  хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг холбогдох байгууллагууд уриалаад байгаа билээ.

Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Тэдний 597.5 мянга нь хүү, 570.2 мянга нь охин. Улсын хэмжээнд 2019 онд 79.5 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд нийт хүүхдийн 94 хувь нь 2.5-4.5 кг жинтэй мэндэлжээ.

Монгол Улс Хүүхдийн баярыг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн нэрлэж, ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.



С.Тулга
 

Бусдад түгээх
  • gplus